NASA-гийн тэргүүн онгоцны ослоос амьд гарав

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

NASA-гийн тэргүүн онгоцны ослоос амьд гарав

Шон О"Кифи. Фото ©AFP

NASA-гийн тэргүүн асан, EADS компанийн Америкийн салбарын гүйцэтгэх захирал Шон О"Кифи (Sean O"Keefe) ба түүний хүү хоёр Аляскад болсон онгоцны ослоос амьд гарчээ. Энэ тухай О"Кифийн гэр бүлийн мэдээнээс үндэслэн AFP мэдээлсэн байв.

Мөн Reuters мэдээлснээр NASA-гийн захирал асан хүүгийн хамт ослоос амь үлдсэн гэжээ. Мөн онгоцонд явсан Аляска мужийн сенатор байсан Тэд Стивенс  (Ted Stevens) амиа алдсан нь баталгаатай болов.

Стивенс ба  О"Кифи нарын есөн зорчигчтой  DHC-3 Otter онгоц Анкориж хотоос 450 км-ын зайтай газарт сүйрсэн байна. Онгоц унах үеэр есөн зорчигчийн тав нь амь үрэгдсэн гэж өмнө нь мэдээлж байв. Онгоц 10-ны өдөр орон нутгийн цагаар 19 хавьд унасан ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж