Архангайн 19 сумын 15-д нь Covid-19-ийн тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

Архангайн 19 сумын 15-д нь Covid-19-ийн тохиолдол бүртгэгджээ

Архангайн 19 сумын 15-д нь Covid-19-ийн тохиолдол бүртгэгджээ

Архангай аймагт сүүлийн 24 цагт нийт 620 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 22 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

-Ихтамир сум – 2,

-Эрдэнэбулган сум – 12,

-Чулуутад сум – 1,

-Хашаатад сум – 1,

-Хотонт  сум – 1,

Төвшрүүлэх сум – 5 тохиолдол тус тус нэмж бүртгээд байгаа аж.

Батлагдсан нийт 573 тохиолдол, 19 сумын 15-д нь Covid-19 бүртгэгджээ. Нийт тохиолдлын 388 нь буюу 67,7 хувь нь эдгэрсэн байна.

Өнгөрсөн Баасан гаригт тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс 6, Өлзийтийн эмнэлгээс 4, Өгийнуурын эмнэлгээс 2 , нийт 12 хүн эдгэрч гарчээ.

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 96, Өгийнуур суманд 5, Ихтамир суманд 34, Жаргалант 4, Хайрхан 9, Хотонт 15, Хашаат 6, Чулуут 8 хүн эмчлүүлж байгаа аж. Тэднээс биеийн байдал нь хөнгөн 166, хүндэвтэр 10, хүнд 1 хүн байгааг орон нутгийн эх сурвалж мэдээлэв.

Тус аймгийн хэмжээнд 23 цэгт вакцин хийж буй бөгөөд зургадугаар сарын 12-ны 00:00 цагийн байдлаар Covid-19 цар тахлын эсрэг вакцины нэгдүгээр тунд 49810, хоёрдугаар тунд 43321 хүн хамрагджээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж