Ким Кардашиан хуулийн шалгалтад дахин унажээ

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан хуулийн шалгалтад дахин унажээ

Ким Кардашиан хуулийн шалгалтад дахин унажээ

Реалити шоуны од Ким Кардашиан чухал хуулийн шалгалтад хоёр дахь удаагаа унаснаасаа болж ихэд гутарч байгаа аж.

Шоуны од, модель, бизнес эрхлэгч тэрбээр чадварлаг хуульч болж, АНУ-ын хорих ялыг шинэчлэх, цаазаар авах ялыг үгүй хийх чин зорилготой талаараа олон удаа ярьж байсан юм.

Холбоотой мэдээ

Ким Кардашиан хуулийн шалгалтад унажээ
FILE PHOTO: Television personality Kim Kardashian attends a panel for the documentary "Kim Kardashian West: The Justice Project" during the Winter TCA (Television Critics Association) Press Tour in Pasadena, California, U.S., January 18, 2020. REUTERS/Mario Anzuoni

Ким Кардашиан хуулийн шалгалтад унажээ

Гэвч түүний зорилго биелэх тийм ч амаргүй бололтой. Өдгөө 40 настай тэрбээр хуулийн нэгдүгээр дамжаандаа хичээнгүйлэн сурсан боловч дэвших шалгалтдаа дахиад л унажээ. Долоон цаг үргэлжилдэг тус шалгалтад тэнцэхийн тулд дор хаяж 70 хувь үнэлгээ авах ёстой байдаг аж.

Харин Ким Кардашиан реалити шоуны сүүлд гарсан дугаар дээрээ тэрбээр шалгалтынхаа дүнг цахимаар үзээд “Би дахиад уначихаж. Ядаргаатай юм аа. Энэ удаад өмнөхөөсөө ч муу, 463 оноо авсан байна. Ийм л байдаг юм байж. Гэхдээ би үүнээс болж бухимдахгүй. Амьдралд бухимдах юм бишгүй их байна. Цаашид сайн байхад л болно” хэмээн хэлжээ.

Харин Клое түүнийг тайвшруулан, “Үнэндээ чи цар тахлын халдвар авсан, 40 насны төрсөн өдрөө хийсэн, нөхрөөсөө салсан, тэгээд ч хөл хорионд байлаа. Ийм завгүй байсан гэхэд харин ч сайн сурсан байна” гэж ярьсан аж. Одоогийн байдлаар Ким Кардашиан хэзээ дахин шалгалт өгөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж