БНХАУ тайваньчуудыг ирж вакцин хийлгэхийг урив | News.MN

БНХАУ тайваньчуудыг ирж вакцин хийлгэхийг урив

БНХАУ тайваньчуудыг ирж вакцин хийлгэхийг урив

БНХАУ тайваньчуудыг ирж вакцин хийлгэхийг урив
FILE PHOTO: People hold placards calling for Taiwan government to allow the use of COVID-19 vaccines from China, in front of the Taiwan Centers for Disease Control building, following the recent spike in coronavirus disease infections in Taipei, Taiwan, May 24, 2021. Placard reads "We want vaccines, there is nothing more to talk about". REUTERS/Ann Wang

БНХАУ-ын засгийн газар өчигдөр (2021.06.11) Тайванийн эрх баригчдыг иргэдээ хорихоо больж, эх газарт ирэн, өндөр үр дүнтэй хятад вакцин хийлгэхийг санал болгожээ.

Бээжин өөрсдийн гэсэн ардчилсан тогтолцоотой Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээн үздэг бөгөөд сүүлийн үед хэд хэдэн удаа вакцины тусламж өгөхийг оролдсон ч амжилт олоогүй юм. Хэдийгээр Тайваньд дотоодын халдвар эрчимтэй нэмэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа ч Хятадын вакцины чанарт эргэлзэхийн хажуугаар улс төрийн шалтгаанаас болж Хятадын саналаас тууштай татгалзсаар байгаа юм.

Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газар Хятадын үйлдвэрлэсэн хоёр төрлийн вакцин ДЭМБ-аас яаралтай тусламжийн журмаар хэрэглэх зөвшөөрөл авсан болон вакциныг нь 90 гаруй оронд ашиглаж байгаа талаар мэдээлсэн байна. Мөн тайваньчууд Хятадад ирж вакцин тариулахад чөлөөтэй хэмээн уриалсан байна.

Тэд “Тайванийн засгийн газар ард иргэддээ хятад вакцин тариулахад тавьсан зохиомол саад бэрхшээлүүдээ аль болох түргэн үгүй хийж, хүн амаа Хятадын аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй вакцинаар вакцинжуулах шаардлагатай. Одоогийн байдлаар маш олон тайвань хүн Хятадад ажиллаж, амьдарч байна. Тэдний 62 мянга орчим нь хятад вакцин тариулсан” гэж мэдээлжээ.

Тайваньд нийт 23.5 сая хүн амын ердөө гурван хувь нь л вакцинжуулалтад хамрагдсан байгаа юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Япон нийт 1.24 сая "AstraZeneca" вакцин, АНУ нийт 750 мянган вакцин Тайваньд хандивлахаар илгээсэн юм.

Гэсэн хэдий ч тайваньчуудын олонх нь хятад вакцинд таагүй байр суурьтай хандсан хэвээр гэдгийг сүүлийн үеийн санал асуулга нотолжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-12 103.229.120.119

doromjlol , tohuurhal

Avatar

ҮНЭН 2021-06-12 122.201.24.13

очингуут нь шоронд хийгээд түгжчихнэ дээ хаха

Avatar

Зочин 2021-06-12 77.111.247.12

)))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-06-12 202.9.46.56

Тайваньд амьдрал үнэхээр хүнд байна аа

Avatar

ҮНЭН 2021-06-12 122.201.24.13

хаха тийм үү гэхдээ биднээс дээр амьдарч байгаа биздээ

Avatar

Зочин 2021-06-12 202.9.47.27

hujaa vac-g eserguutsej chaddag mun zasagtai yum

Avatar

Ингэх байсан юм 2021-06-12 192.82.78.120

Хөөрхий дөө Тайвньчууд.. Тайвньчууд нь манай Улсын тусгаар тогтнох асуудлыг мөн ч их үгүйсгэж, дарж байсан нөдүүддээ.

Avatar

ҮНЭН 2021-06-12 122.201.24.13

үхэр минь өнөөдрөөрөө амьдар

Avatar

Зочин 2021-06-12 202.9.46.206

Орос, Хятадаас газар нутаг авна гэж элийрэхээ болих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж