Өдрийн тойм #1: Италийн ялагдалгүй цуврал үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм #1: Италийн ялагдалгүй цуврал үргэлжилсээр

Өдрийн тойм #1: Италийн ялагдалгүй цуврал үргэлжилсээр

Euro 2020 тэмцээн нэг жил хойшилсоны эцэст ийнхүү эхэллээ. Нээлтийн тоглолт өнгөрсөн шөнө Монголын цагаар 03:00 цагаас Италийн Ром хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд явагдав.

Тус тоглолтод талбайн эзэн, Италийн шигшээ баг Туркийн шигшээ багтай тоглож, 3:0 харьцаатайгаар итгэл төгс ялалт байгууллаа. Ингэснээр тэд урьдчилсан шатнаас эхлэлтэй гайхалтай формоо үргэлжлүүлж, их гоол оруулдаг, гоол алддаггүй гэсэн үзүүлэлтээ хадгалж чадсан байна.

Тоглолтын эхний хагас хоёр баг гоол хийгээгүй бол хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад Интерийн баруун жигүүрийн хагас хамгаалагч Николо Барэллагийн хүчтэй хөндлөн дамжуулалт Туркийн Дэмиралын биед ойж хаалганд орсноор италичууд тэргүүллийг авсан. Хоёр дахь гоол тоглолтын 66 дахь минутад орсон бөгөөд Италийн мэргэн бууч Иммобилье хаалгачаас ойж ирсэн бөмбөгийг нэмсэн байна. Эцсийн гоолыг Наполигийн Инсинье оруулсанаар аззуричууд 3 оноогоо авч чаджээ.

Тэмцээний нээлт тухайн тоглолтын өмнө Ромын Олимпийн цэнгэлдэхэд явагдсан. Нээлтийн ажиллагаанд Италийн алдарт дуурийн дуучин Андреа Бочэлли оролцсон нь олны сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал байлаа.

Тоглолтын шилдгээр Италийн зүүн жигүүрийн хамгаалагч Спиназзола тодров. Түүний хувьд 7.96 рэйтингээр үнэлэгдсэн бөгөөд гоол оруулаагүй ч талбайд гүйсэн км, ашигтай гүйлтийн тоо, довтолгоо болон хамгаалалтад жигд оролцсон байдлаараа бүх тоглогчийг тэргүүлжээ.

Италичууд үүнээс өмнө 27 дараалсан ялалт байгуулсан ба ийнхүү Манчинигийн удирдлага дор ээлжит ялалтаа байгууллаа. Тэд хамгийн сүүлд 2018 оны есдүүгээр сард Португалд хожигдсоноос хойш ялагдал хүлээгээгүй.

Аналистууд юу хэлэв?

Манчэстэр сити багийн экс тоглогч Майка Ричардс тоглолтын талаар “Өөртөө итгэлтэй, юу хийхээ маш сайн мэдэж байсан тоглогчдыг магтахаас гадна үүнийг бий болгосон дасгалжуулагчийг магтахгүй байхын аргагүй” хэмээжээ.

Английн домогт тоглогч Алан Ширир үүн дээр “Манчини багийн удирдлагыг авахаас өмнө Итали замбараагүй, учраа олоогүй байсан. Тэр тоглолтын арга барилыг өөрчилж чадсан. Италийн бөмбөгтэй тоглолтоос гадна бөмбөггүй тоглолт ч үнэхээр биширмээр байна” хэмээн онцлов.

Рио Фэрдинанд: Хэрвээ багууд Италийн эсрэг тогловол зүгээр тоглох биш, өөрсдийн тоглолтыг давуулсан маш сайн тоглолт гаргах ёстой. Энэ тоглолт бусад багуудад анхааруулга болсон тоглолт боллоо. Тэдний систем тактиктай нь ямар сайн зохицож байгааг хүмүүс харсан байх.

Сэск Фабрэгас: Тоглолтын дараа тэд бүгд хамтдаа байж, баяраа хамт тэмдэглэхийг харсан байх. Тэд баяраа мэдэрч, хамтдаа хуваалцаж, хамтдаа тоглож чадаж байна.

Харин Италийн шигшээ багийн менежер Робэрто Манчини “Үнэхээр гайхалтай орой байлаа. Дахин ийм тоглолтууд бидэнд олон тохиолдоно гэж итгэж байна. Вэмблид хийх дахиад 6 тоглолт байна” хэмээн тодотгов.

Newmeta - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж