Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.06.12) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.УУГАНБАЯР:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 11521 шинжилгээнээс 1792 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 73896 боллоо. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бий. Афганистан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зөөвөрлөгджээ. 1280 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол хөдөө орон нутагт 511 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 56449 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 196 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Covid-19-ийн улмаас есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 351 боллоо.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Friday, June 11, 2021
Холбоотой мэдээ