Обама мужуудад туслах холбооны хуулийг баталгаажуулав

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Обама мужуудад туслах холбооны хуулийг баталгаажуулав

Обама хуульд гарын үсгээ зурж байна. Фото ©AFP

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сарын 10-нд мужуудад туслах холбооны тусламжийн тухай хуульд гарын үсэг зуран баталгаажуулжээ. Уг хуулиар нийт 26 тэрбум ам.долларыг мужуудад өгөх юм байна гэж Associated Press агентлаг мэдээллээ.

Уг хуулийг батлахын тулд Конгрессийн төлөөлөгчдийн танхим парламентын албан ёсны амралтын дараах яаралтай хуралдааныг хийлгэсэн юм. Хуулиар эрүүлийн хамгаалахын шинэ системийг хөгжүүлэхэд мужуудад 16 тэрбум ам.долларыг өгнө. Орон нутгийн засаг захиргаа боловсролын системийг дэмжих 10 тэрбум ам.долларыг  авна. Ийм алхамууд нь боловсролын системийн 100 мянган ажлын байрыг хадгалан үлдэхэд нь тус болох ёстой. Үүний зэрэгцээ цагдаагийн болон төрийн албан хаагчид цомхотголд хамрагдахгүй болж байна.

Парламент энэ сарын 10-нд Мексиктэй хилийн хамгаалалтыг бэхжүүлэх арга хэмжээг чангатгасан хууль баталсан байна. Шинэ хуулиар хилийн хамгаалалтыг 1500 хилчнээр нэмэгдүүлэх болсон ба хилийн хамгаалалтын хяналтыг нисгэгчгүй нисэх аппаратаар хянах болов. Эдгээр арга хэмжээнд 600 сая ам.долларыг зарцуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж