Муаммар Каддафийн хүү Ерөнхийлөгчид өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

Муаммар Каддафийн хүү Ерөнхийлөгчид өрсөлдөнө

Муаммар Каддафийн хүү Ерөнхийлөгчид өрсөлдөнө

Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Сайф аль-Ислам Гаддафи НАТО-ын гар хөл болсон босогчид эцгийг нь огцруулж, хөнөөсөн, улмаар олон жилийн эмх замбараагүй байдал эхлүүлсэн цагаас хойш 10 жилийн дараа ийнхүү Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Сайф аль-Ислам Каддафи арванхоёрдугаар сарын 24-нд болох Ливийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой эсэхээ судалж эхэлсэн байна. Тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө бие нь сайн байгаа болон өөрийнх нь талд ажиллах зөвлөгчдийн баг бүрдүүлсэн талаар мэдэгджээ.

Каддафи ойрын хугацаанд дээрх төлөвлөгөөнийхөө талаар албан ёсоор зарлах аж. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох эсэх нь одоо ч тодорхойгүй хэвээр байна. Учир нь одоо хэлэлцэж буй хуулийн төслийн дагуу Каддафи Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй байж болзошгүй аж.

Өдгөө 48 настай тэрбээр 2011 онд зэвсэгт бүлэглэлийнхэнд баригдаж, зургаан жил хоригдсоны эцэст "Эмнести"-гийн тохиролцоогоор суллагдсан билээ. Тэр цагаас хойш Каддафи маш нууцлаг, нуугдмал амьдарч байгаа юм. Учир нь Ливид одоо ч түүнийг баривчлах тушаал хэвээр байгаа бөгөөд олон улсын эрүүгийн шүүх түүнийг эрэн сурвалжилсаар буй аж. Түүнчлэн Каддафийн хэд хэдэн ах, дүү дотоодын болон гадаадын шоронгуудад хоригдсоор байна.

"Таймс" сэтгүүлд хандсан эх сурвалжууд олон улсын эрүүгийн шүүх Каддафиг эрэн сурвалжлах ажлаа зогсоож магадгүй, зогсоохгүй байсан ч Каддафи Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Харин Ливи дэх НАТО-ын үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Каддафийн эсрэг байр суурьтай байж магадгүй юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж