ЭМЯ: Covid-19-ийн хүндрэлээр хоёр эх нас баржээ | News.MN

ЭМЯ: Covid-19-ийн хүндрэлээр хоёр эх нас баржээ

COVID-19

ЭМЯ: Covid-19-ийн хүндрэлээр хоёр эх нас баржээ

ЭМЯ: Covid-19-ийн хүндрэлээр хоёр эх нас баржээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.06.12) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


Мэдээллийн эхэнд жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийх эсэх талаар албаны хүн ярилаа.

ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-Монгол Улсад халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдийн тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 1152-д хүрээд байна. Үүний 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт хэвтэж байна. Covid-19-ийн хүндрэлээр хоёр эх нас баржээ. Шинж тэмдгийн хувьд ихэнхи нь ханиалгах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх зэрэг байна.

Олон улсын судалгаанаас үзэхэд, дэлхий дээр 23 мянган жирэмсэн эмэгтэй халдвар авчээ. Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсэн бус эмэгтэйчүүдийг бодвол гурав дахин эрчимт эмчилгээнд хамрагдаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд хоёр дахин илүү зохиомол амьсгалын аппаратад орж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авбал илүү хүнд тусна.

"Файзер вакцин хийх үү? гэж хүмүүс их асууж байна. Энэхүү вакцины заалт дээр жирэмсэн эмэгтэйчүүдэд эсрэг заалтгүй гэж заасан. Хэрэв хийлгэхийг хүсвэл эмчээсээ асуугаад хийлгэж болно гэж байна. АНУ-ын өвчний хяналт, урьдчилсан сэргийлэлтийн төв "Файзер" вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж болно гээд зөвшөөрчихсөн. Монгол Улсын хувьд бид судлаад, жирэмсэн эмэгтэйчүүдэд "Файзер" вакцин хийхийг зөвшөөрч, зөвлөж байна.

-Вакцин урагт нөлөөлөх эсэх талаар ярихад, жирэмсний дөрөвдүгээр сараас эхлэн вакцин хийлгэхийг зөвшөөрч байна. Зургадугаар сарын 14-нөөс эхлэн улс орон даяар жирэмсэн эмэгтэйчүүдээ "Файзер" вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулаар бэлтгэл ажлаа хангаж байна. Covid-19-ийн хүндрэлээс сэргийлж, жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж гэж байна. 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдэд вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг дахин хэлье.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, June 11, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-12 122.201.22.219

УОК АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГ ХҮНД НЬ ӨГӨӨ.

Avatar

Зочин 2021-06-12 70.187.130.64

Төр засаг биднээс үнэн байдлыг нууж байна. яагаад нас барьсан хүмүүсийн насыг яагаад бичихгүй байна. Энэ мэдээлэл чинь бид нар өөрсдийгөө хамгаалана ш дэ.ТА нар нуулаа гээд юу хожих юм Эрдэмтэдийнхээ яриаг сонсооч ээ Хятад вакцин халдварын тохиолдолдыг бууруулахгүй гээд 2 сард Онон сангийн эрдэмтэд хэлсэн ш дээ. Ковидгүй зунч гэж байхгүй гэж эрдэмтэд хэлээд байна. Мэдэхгүй бол мэддэг хүний үгийг сонсдог болоочээ . Онон сангийн эрдэмтэдийн яриаг сонсоорой

Avatar

zochin 2021-06-12 124.158.70.26

Интермед эмнэлэг вакцинаа бүрэн татаагүй байж хүмүүст -р тун хийж хаяад, хүмүүсийн амь нас ажил төрөлд нь гай болж байна. Хурдан 2 дахь тунгаа хийгээчээ

Avatar

Зочин 2021-06-12 77.111.247.12

))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-06-12 139.5.219.106

МАНАЙХАН АРАЙ ХЭНЭГГҮЙ ХҮМҮҮС ЮМ. ДЭЛХИЙ ДЭЭР 23000 МЯНГАН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ ХАЛДВАР АВЧ ЭЭ. ГЭТЭЛ МАНАЙД 1152 ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ ХАЛДВАР АВААД БАЙНА.

Avatar

Зочин 2021-06-12 66.181.164.175

Жирэмсэн эмэгтэйчүүдэд фййзар хийгээд эхэлчихсэн төрийн нарийн ажлаа мэдэхгүй бэлтгэл хангаж байна гэж ярьсан байна ажлын уялдаа байхгүй юм

Avatar

Зочин 2021-06-12 202.131.245.243

Жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд бүгд хятад вакцины туршилтандаа орчихсон шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-12 192.82.75.151

ХУЛХИ ИНТЕРМЕД ЭМНЭЛГИЙН ХУЛГАЙЧУУДАА СПУТНИК ВАКЦИНЫ 2-Р ТУНГАА ХИЙГЭЭЧЭЭ.

ААВЫГАА ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЖ ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

1 ТУНТАЙ ГЭЭД ЭМНЭЛГҮҮД АВАХГҮЙ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж