ЭМЯ: Covid-19-ийн хүндрэлээр хоёр эх нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Covid-19-ийн хүндрэлээр хоёр эх нас баржээ

ЭМЯ: Covid-19-ийн хүндрэлээр хоёр эх нас баржээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.06.12) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


Мэдээллийн эхэнд жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийх эсэх талаар албаны хүн ярилаа.

ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-Монгол Улсад халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдийн тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 1152-д хүрээд байна. Үүний 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт хэвтэж байна. Covid-19-ийн хүндрэлээр хоёр эх нас баржээ. Шинж тэмдгийн хувьд ихэнхи нь ханиалгах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх зэрэг байна.

Олон улсын судалгаанаас үзэхэд, дэлхий дээр 23 мянган жирэмсэн эмэгтэй халдвар авчээ. Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсэн бус эмэгтэйчүүдийг бодвол гурав дахин эрчимт эмчилгээнд хамрагдаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд хоёр дахин илүү зохиомол амьсгалын аппаратад орж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авбал илүү хүнд тусна.

"Файзер вакцин хийх үү? гэж хүмүүс их асууж байна. Энэхүү вакцины заалт дээр жирэмсэн эмэгтэйчүүдэд эсрэг заалтгүй гэж заасан. Хэрэв хийлгэхийг хүсвэл эмчээсээ асуугаад хийлгэж болно гэж байна. АНУ-ын өвчний хяналт, урьдчилсан сэргийлэлтийн төв "Файзер" вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж болно гээд зөвшөөрчихсөн. Монгол Улсын хувьд бид судлаад, жирэмсэн эмэгтэйчүүдэд "Файзер" вакцин хийхийг зөвшөөрч, зөвлөж байна.

-Вакцин урагт нөлөөлөх эсэх талаар ярихад, жирэмсний дөрөвдүгээр сараас эхлэн вакцин хийлгэхийг зөвшөөрч байна. Зургадугаар сарын 14-нөөс эхлэн улс орон даяар жирэмсэн эмэгтэйчүүдээ "Файзер" вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулаар бэлтгэл ажлаа хангаж байна. Covid-19-ийн хүндрэлээс сэргийлж, жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж гэж байна. 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдэд вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг дахин хэлье.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, June 11, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж