ОХУ-ын Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдөр тохиож байна

ОХУ-ын Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдөр тохиож байна

Жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдөр ОХУ Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрөө өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр Улаанбаатар дахь “Русский Дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв тогтсон уламжлал ёсоор соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, монголчууд болон Монгол Улсад оршин суугаа эх орон нэгтнүүддээ бэлэг барих юм байна.

Баярын арга хэмжээ өнөөдөр 11.30 цагт "Русский Дом" төвийн гадна талбайд ОХУ-ын Төрийн далбааг мандуулснаар эхэлнэ.

Баярын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Соёлын яамны ивээл дор Монголын Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Урчуудын эвлэл, "Дүрслэх урлагийн академи" дээд сургууль, Нийслэл Хүрээ зураачдын "Урлаг" холбоотой хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар" дүрслэх урлагийн Олон улсын хоёрдугаар наадмын хүрээнд Орос-Монголын хамтарсан уран зургийн галерейг нээх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж