Эмнэлгийн орны хүрэлцээ хомсдох эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн орны хүрэлцээ хомсдох эрсдэлтэй байна

Эмнэлгийн орны хүрэлцээ хомсдох эрсдэлтэй байна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Энхболд болон албаны хүмүүс өчигдөр  (2021.06.11) цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын асуудлаар УОК-ын Шуурхай штабт ажиллажээ.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлзүйн 53 баг ажиллаж байгаа бөгөөд цар тахлын халдварын хүндэвтэр болон хөнгөн зэргийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй юм. Өнөөдрөөс эхлээд нийслэлийн 6 дүүрэгт 40 автобус нэмэлтээр гаргаж, Covid-19-өөр өвчилж, гэрийн эмчилгээ болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү ойртуулж ажиллахаар болжээ.

Мөн гэр болон тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж буй байдал болон гэрийн эмчилгээнд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд холбогдох албаныханд чиглэл болголоо.

Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд зэргийн өвчлөлтэй хүмүүсийн тоо өсч буйг дагаад цаашдаа эмнэлгийн орны хүрэлцээ хомсдох эрсдэлтэй байгаа тул иргэддээ хариуцлагатай байхыг мэргэжилтнүүд сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж