Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын асуудлаар УОК-ын Шуурхай штабт ажиллав.
Нийслэлийн хэмжээнд эмнэлзүйн 53 баг ажиллаж, цар тахлын халдварын хүндэвтэр болон хөнгөн зэргийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, Covid-19-өөр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн гэр болон тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа байдал болон гэрийн эмчилгээнд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд холбогдох албаныханд чиглэл болгов.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ