Халимны аманд ороод, эсэн мэнд мултарсан эр түүхээ ярив

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

Халимны аманд ороод, эсэн мэнд мултарсан эр түүхээ ярив

Халимны аманд ороод, эсэн мэнд мултарсан эр түүхээ ярив

Массачусетс мужийн Провинстаунд аж төрдөг 56 настай, хавч баригч Майкл Пакард өчигдөр (2021.06.11) нутгийн цагаар 08:00 цагийн үед хавчны хавхаа шалгаж яваад бөгтөр халимны аманд оржээ.

Пакард далайн түвшнээс доош 14 метрт шумбаж явтал гэнэт бүх зүйл доргиод, гэнэт тас харанхуй болсон гэнэ. Эхэндээ тэрбээр өөрийгөө аварга загасны хоол болчихлоо гэж бодсон боловч ямар ч хурц шүд мэдрэгдээгүй тул халимд үмхүүлснээ ухаарсан байна.

Тэрбээр “Хавч барихаар тавьсан хавхаа эргэхээр явж байтал гэнэт давлагаанд цохигдох шиг болсон. Нэг мэдэхэд бүх зүйл тас харанхуй болсон байлаа. Би өөрийгөө тэндээс гарах ямар ч боломжгүй, ингээд үхдэг юм байж гэж бодсон. Тэр үед надад 12, 15 настай хөвгүүд минь л бодогдсон доо” хэмээн ярьжээ.

Пакардын амьсгалын төхөөрөмж гэмтээгүй байсан тул түүнд амьсгалахад ямар нэг бэрхшээл үүсээгүй бөгөөд ямар нэг аргаар гарахын тулд тэмцсээр, тийчсээр байсан аж. Тийнхүү тийчих нь халимд эвгүй санагдаж, 30-40 секунд тутамд толгойгоо сэгсэрчээ. Улмаар удалгүй халим усны мандалд гарч, Пакардыг нулимж орхисон байна. Пакардыг тийнхүү халимны амнаас гарч ирж байхыг хамтрагч Йосайа Маёо нь завин дээрээсээ харжээ.

Пакард “Би эхлээд халимны амнаас гарч ирсэндээ итгэж ядаж байв. Харин дараа нь хэр их гэмтсэнээ шалгахаар шийдсэн” гэжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэхэд бэртэл бодсоноос хөнгөн буюу хэд хэдэн зөөлөн эд л гэмтсэн байсан аж.

Далайн амьтан судлаач Петер Коркерон болсон явдлыг сонсоод “Пакардыг үмхсэн халим хүн рүү дайрдаггүй. Тэр зүйлийн халимууд хооллохдоо амаа нээн аль чадахаараа их зүйл үмхэж байгаад түүнийгээ залгидаг юм. Тиймээс Пакардыг үмхсэн нь халимны санаатай үйлдэл биш, санамсаргүй тохиолдол байсан бололтой. Тэр ч байтугай бөгтөр халим хүнд маш тусч амьтан. Тиймдээ ч халим Пакардыг үмхсэнээ мэдмэгц шууд нулимахын оронд усны гадарга дээр аваачиж нулимсан байх” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: HUFFPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж