Унгар улсад зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий долоо дахь өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.06.12) явагдана. Энэ өдөр эрэгтэй +100 кг, эмэгтэй +78 кг-ын жингийн барилдаанууд зохион байгуулагдах бөгөөд Монголоос МУГТ Ө.Дүүрэнбаяр, А.Адъяасүрэн нар зодоглох юм. Үүнд:
- Эрэгтэй +100 кг
С хэсэгт багтсан МУГТ Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Австрийн Стефан Хегитай учраа таарлаа.
- Эмэгтэй +78
А хэсэгт багтсан А.Адъяасүрэн эхний тойрогтоо Оросын Анжела Гаспариантай учраа таарав.
Өчигдөр эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд зодоглосон Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо Германы Анна Мариа Вагнерт цэвэр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин -100 кг-ын жинд зодоглосон МУГТ Л.Отгонбаяр гуравдугаар тойрогтоо Гүржийн Илиа Сулманидзед, Б.Гончигсүрэн хоёрдугаар тойрогтоо Сербийн Александар Кукольд тус тус ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Холбоотой мэдээ