Нийслэлийн хэмжээнд өнөөдөр (2021.06.12) явуулын хоёр, суурин 33 цэгт дархлаажуулалтын 72 багийн 368 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотод өчигдөр вакцины I тунд 727, II тунд 4898, нийт 5625 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.7 хувь буюу 960.646 нь I тунд, 87.3 хувь буюу 832.962 нь II тунд хамрагджээ.
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгийн байршил