"Маргаашнаас эхлэн шатахуун 600 төгрөгөөр нэмэгдэхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

"Маргаашнаас эхлэн шатахуун 600 төгрөгөөр нэмэгдэхгүй"

"Маргаашнаас эхлэн шатахуун 600 төгрөгөөр нэмэгдэхгүй"

Төрийн ордоны Баганат танхимд Ашигт малтмалын газрын тосны газраас болон Засгийн газрын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.


Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг:

-Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Ерөнхий сайд бүтээн байгуулалтуудтай танилцаад явж байгаа. Хоёр зүйл дээр няцаалт хийх гэж байна. Маргаашнаас эхлэн шатахуун 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг худлаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнийг хямдруулж ирсэн. Маргаашнаас эхлэн шатахууны үнэ нэмэгдэхгүй.
Мөн долдугаар сарын 1-нээс Засгийн газрын халамж зогсоно гэдэг худал мэдээлэл. Хүүхдийн 100 мянга, цахилгаан, дулааны хөнгөлөлт  гээд таван төрлийн халамжийг Засгийн газрын хурлаар орж хэлэлцүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эхний хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцэх болно.
Гуравдугаарт өнөөдөр Ерөнхий сайд эрдэмтдийн багтай нухацтай хуралдсан. Олон улстай харьцуулахад манай улсад вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь халдвар авч байна. Өнөөдөр бүрэн дархлаатай болсон гэж хэлж болохуйц 800 мянган хүн байна. 3.3 сая иргэний 2.5 сая иргэн нь эрсдэлтэй байна. Ийм учраас халдварын тохиолдол буурахгүй. Гэхдээ эрдэмтэд долдугаар сараас жинхэнэ үр дүн гарна гэж үзэж байна. Хатуу хөл хорио тогтоохгүй.

Ашигт малтмалгазрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

-Шатахууны үнэ 600 төгрөгөөр өсөх асуудал байхгүй. Монголын АИ-92 бензиний шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлж байгаа. Олон улсад шатахууны үнэ өсч байгаа. Зах зээлд АИ-92 бензин 1430 төгрөгөөр нийлүүлэгдэж байна.

-Анхнаасаа ор тас худал мэдээлэл явсан гэсэн үг үү?

-Бид үнийг хянаж байдаг. Цар тахлын үед эдийн засаг хүндэрсэн учир АИ-92 бензинийг нийт хэрэглэгчдийн 33 хувь нь хэрэглэж байна. АИ-92 бензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээг авч байгаа.

Маргааш 600 төгрөгөөр биш юм аа гэхэд 60 төгрөгөөр нэмэгдэж болзошгүй гэсэн үг үү?

-Маргааш бол бензиний үнэ нэмэгдэхгүй. Хэрэв үнээ нэмвэл хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж