МАН нийслэлд 2005 оноос хойш анх удаа ялалт байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

МАН нийслэлд 2005 оноос хойш анх удаа ялалт байгуулжээ

МАН нийслэлд 2005 оноос хойш анх удаа ялалт байгуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль болж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулав. Ялангуяа нийслэлийн нэг сая гаруй сонгогч амьдардаг нийслэлд анх удаа үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

У.Хүрэлсүх 1993 оноос хойш найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд орон нутаг, нийслэлийн аль алинаас нь хамгийн их санал цуглуулсан нэр дэвшигч болж байна.

Үе үеийн Ерөнхийлөгчдөд нийслэлчүүдийн өгсөн саналыг харвал У.Хүрэлсүх үнэмлэхүй давуу байна. Харин нийслэлчүүд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Х.Баттулгад хамгийн бага санал өгч байжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анх удаа төрийн тэргүүнийг 6 жилээр сонгосон энэ удаагийн сонгууль нь эрх баригч МАН-ын хувьд сүүлийн 12 жилд анх удаа нийслэлд ялж буй тохиолдол юм. У.Хүрэлсүхээс өмнө  Монгол Улсын 2 ба 3 дахь Ерөнхийлөгч нар нийслэлчүүдийн олонхыг саналыг авч байжээ.

  • П.Очирбат-58.57 хувь
  • Н.Багабанди-58.12 хувь
  • Н.Багабанди-64.33
  • Н.Энхбаяр-55.14 хувь
  • Ц.Элбэгдорж-55.59
  • Ц.Элбэгдорж-54.47
  • Х.Баттулга-54,31
  • У.Хүрэлсүх-68,1

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж