"Дарангуйлалгүй Монгол Улс оршин тогтноно гэдэгт итгэж байна"

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

"Дарангуйлалгүй Монгол Улс оршин тогтноно гэдэгт итгэж байна"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ өнөөдөр/2021.06.11/ мэдээлэл хийлээ.


🔴 ШУУД | Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Friday, June 11, 2021

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн үйл ажиллагаа явагдаж өндөрлөлөө. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гаргасан байна. Миний хувьд сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, нийт гишүүдийнхээ дэмжлэгтэй оролцлоо. Үйл ажиллагаа сонгуулийн хууль дүрмийн хүрээнд явагдсан боловч зөрчлийн болон эрүүгийн хуулийн шинж хэлбэртэй маш олон үйлдэл гарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бэлэн мөнгө тараалт, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг оролцуулсан, шахсан шаардсан компанит ажил явагдлаа. Сонгуулийн явц байдал, дүнг харахад эрх барьж буй МАН зарим улс төрийн хүчинтэй хамтарч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хууль бус аргаар шийдвэрлэх, зохицуулах үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй. Энэ тал дээр Ардчилсан нам судалгаа, хяналт шинжилгээний ажлыг хийнэ. Гэхдээ нэгэнт сонгууль явагдаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталгаажуулсан учир манай нам тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд нэг зүйлийг захъя. Та Монголын ард түмэнд хандан хэлсэн амлалтаа бүү мартаарай. Өнөөдөр үүсээд буй нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрийн тэргүүний хувьд хариуцлагатай ажиллаарай гэдэг захиасыг хэлье. Сонгуулийн үеэр би янз бүрийн байр суурь илэрхийлж байсан ч миний илэрхийлсэн байр суурь бол Монголын ард түмний тэр дотроо шударга ёс, ардчиллыг хүсч эрмэлзсэн олон түмний үг байсан шүү. Монголд парламентын засаглалыг дэмжих, ардчилал шударга ёс, эрх, эрх чөлөөг улам дэмжих талаар та нэг биш удаа дурдсан. Тиймээс энэ үг амлалтандаа хүрч, биелүүлж чадна гэдэгт тань итгэж байна. Би эцсийн мөч хүртлээ Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө явна. Дарангуйлалгүй төр, дарангуйлалгүй Монгол Улс оршин тогтноно гэдэгт итгэж байна. Монголын ард түмэндээ, Ардчилсан намын гишүүддээ, сонгогчиддоо дахин гүн талархал, хүндэтгэж буйгаа илэрхийлье.

-Мөнгө тараасан гэдэг асуудал дээр танд баримт бий юу?

-Маш их хэмжээний мөнгө тараалт явагдсан гэдгийг хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө мэдэж байгаа. Манай сонгуулийн штаб дээр маш олон баримт, материал, өргөдөл гомдлууд ирсэн. Энэ асуудлууд шалгагдах байх. Би баримтгүй, нотолгоогүй асуудал яриагүй.

-Таны улс төрийн карьер үүгээр дуусч байна гэж ойлгож болох уу?

-Би тэгэж бодохгүй байна. Би үйл хэрэг, үнэт зүйлийнхээ төлөө амьдралаа зориулах гэж улс төрд орсон. Тэрнээс биш сонгуульт өрсөлдөөнт орсноосоо  болж үйл ажиллагаагаа зогсоох бодол алга. Ардчиллын төлөө 31 жил тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэх болно. Миний улс төрийн карьерт цэг тавихыг хүссэн хэсэг бүлэг этгээдүүд бий. Би тэдний хүслийг хангахгүй гэдгээ хэлье.

🔴 ШУУД | Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Friday, June 11, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж