Израил ангийн арьс худалдахыг хориглосон анхны улс боллоо | News.MN

Израил ангийн арьс худалдахыг хориглосон анхны улс боллоо

Израил ангийн арьс худалдахыг хориглосон анхны улс боллоо

Израил ангийн арьс худалдахыг хориглосон анхны улс боллоо

Израил улс хувцас загвар, гоёлын зориулалтаар ангийн арьс, үс худалдахыг хориглосон анхны улс болж байгааг тус улсын Экологийн сайд Гила Гамлиэль мэдэгджээ. Энэхүү хориг энэ оны арванхоёрдугаар сараас хүчин төгөлдөр болох бөгөөд ангийн үсийг шашин, шинжлэх ухаан, боловсролын зорилгоор ашиглахыг зөвшөөрөх юм байна.

Өмнө нь уг шийдвэрийг гаргах оролдлого удаа дараа хийж байсан ч улс төрийн хүчнүүд болон шашны асуудлаас болж ажил хэрэг бололгүй хойшилсоор байсан юм.

Израилд Шаббат болон баярын өдрүүдээр булга, үнэгний сүүлтэй малгай өмсдөг еврейчүүд ангийн арьс, үс ихээр худалдаж авдаг байна. Амьтны эрхийг хамгаалах “PETA” байгууллага Израил улсын хоригийг "түүхэн шийдвэр" гэж онцолжээ.

Хэдий худалдаанд хориг тавиагүй ч арьс, үсийг нь зарж борлуулах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглосон хэд хэдлэн улс бий. Тухайлбал, Их Британи улс хамгийн анх 2000 онд хориглож, дараа нь 2004 онд Австри улс арьс, үсийг нь зарж борлуулах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглож байв. Үүний дараа 2012 онд үслэг эдлэлээрээ алдартай Нидерланд улс амьтны үс, арьсыг ашиглах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглож, 2024 он хүртэл булганы үс үйлдвэрийг бүрэн зогсоосон юм.

Эх сурвалж: Times of Israel

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-06-11 103.57.93.233

Энэ сэтгүүлч, сурвалжлаг нэртэй юмнууд зөв ч бичиж чадахгүй, үнэхээр ичиж үхмээр юм. АНГИЙН байхдаа ч яахав. Магадгүй 10А ангийнхны арьс уу.

Avatar

Onoch 2021-06-11 66.181.160.111

Ер нь бол чиний зөв. Сэтгүүлч мэргэжилтэй бол мэдэх ёстой асуудал. Яг энэ тохишлдолд бол сэтгүүлчийн мэдлэг боловсролын түвшин харагдаж бна. Гадаад үг, эсвэл гөриын мэргэжлийн асуудал дээр ганц нэг алдаж болно.

Avatar

Onoch 2021-06-11 66.181.160.111

Нарийн мэргэжил…

Avatar

Зочин 2021-06-11 76.126.58.204

Palestine huuhduudiig bumbugduj aldgaas l iluu yum hiijeedee

Avatar

Эх хүн 2021-06-11 202.9.40.39

Хүн төрөлхтөн жинхэнэ хүн ёсоор амьтны амь хороодоггүй Энэрэнгүй болох сайхан цаг ойртож байна даа.

Avatar

Зочин 2021-06-11 192.82.80.125

Тэгээд мах идэхгүй амьдрах юм уу? Өөрийгөө егүүтгэдэг амьтан гаргаж авах юм уу? (зүгээр нэг хүн гэдэг амьтан идэг гээд өөрийгөө егүүтгэдэг)

Avatar

Зочин 2021-06-11 51.79.241.179

Улс биш лдээ алан хядагчдын бүлэглэл гэж нэрлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-11 95.169.225.52

Палестин мандтугай 🇵🇸

Avatar

Зочин 2021-06-11 202.55.188.87

Палeстинтайгаа хамт там руу тонил. Палeстин гэж улс бгаагүй, бхгүй, цаашид ч бхгүй. Ислам бол чөтгөрийн шашин. Мухамэд бол шуламын боол.

Avatar

Зочин 2021-06-11 192.82.67.159

Erguu hasagaa shinjaan ruugaa zailaarai

Avatar

zochin 2021-06-11 219.100.37.236

manaid bas horiotoi baidag shd

Avatar

Зочин 2021-06-11 43.228.130.118

Narantuul orood uz, uneg, hyars, tarvaga, tehiin arisnuud zardag. Manaih horigloh heregtei

Avatar

Зочин 2021-06-11 192.82.75.39

Яагаад? Хүний л хэрэгцээ шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж