Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан Цэргийн дээд цол олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт Дэслэгч генерал цолыг,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд Хошууч генерал цолыг,
  • Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамбад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар зарлигаар цолоо хасуулсан Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сэргээлээ.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зүч 2021-06-11 64.119.23.122

ШИнэ ерөнхийлөгч тодорч байхад шагнал өгөөд байдаг, янзын тохиолдол шүү?
Хачимин этгээд ажиллах юм.

Avatar

Зочин 2021-06-11 95.118.45.119

Яасан дуусдаггүй төмөр вэ. Хэний хамаатны ямар гээч компани нь бас хэдэн тонн төмрийн хайлш наймаалаад байгаа бол….

Avatar

Зочин 2021-06-11 192.82.72.170

ТӨРИЙН ШАГНАЛ, ЦОЛНЫ УТГЫГ ЖИНХЭНЭ УТГААР БАЛАЙРУУЛСАН ЭТГЭЭД БОЛ БАТТУЛГА. ХОРЛОН СҮЙТГЭГЧ АЯТАЙ Л БНА ДАА

Avatar

Zochin 2021-06-11 66.181.191.152

Баттулга угаасаа л ийм.

Avatar

Зочин 2021-06-11 66.181.184.146

Цэрэггvй гяняралууд юу хийдэг юм бол?!

Avatar

general tsol ch uneguidleedee 2021-06-11 202.21.109.38

battulga eronhiilogchoosoo buuhdaa general tsoliig boondloo gej

Avatar

zochin 2021-06-11 202.131.251.130

tsereg tsagdaa hiliin tsereg n niileed 10 myanga hurehgui baij hichneen general ve. delhiid baihgui olon generaltai bolloo.

Avatar

Зочин 2021-06-11 103.229.122.177

Албан тушаалын цолыг өгөх л ёстой. Тэгэхдээ нэг их шагнал шиг үзэхээ больчих хэрэгтэй. Албан үүргээ биелүүлж чадахгүй бол тэр цолыг нь хураагаад авчихдаг байвал зүгээр.

Avatar

Зочин 2021-06-11 95.169.225.52

Хичнээн хүүхнүүдийн цээж шүргэж байна вэ!?нээх хөмсөгөө зангидсан нөхөр медаль зүүх нэрээр хүүхнүүдийн цээжийг илсээр байгаад хугацаагаа дуусгаж байна даа

Avatar

Zochin 2021-06-11 150.129.143.54

Come on ymr zuu shig hemjetei setgedeg tarhi vee arai2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж