Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан Цэргийн дээд цол олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт Дэслэгч генерал цолыг,
- Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд Хошууч генерал цолыг,
- Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамбад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.
Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар зарлигаар цолоо хасуулсан Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сэргээлээ.
Эх сурвалж: president.mn
Холбоотой мэдээ