Б.Лхагважав: Н.Энхбаярын МАН дахь хүчийг сарниулж чадах хүн С.Баяр | News.MN

Б.Лхагважав: Н.Энхбаярын МАН дахь хүчийг сарниулж чадах хүн С.Баяр

Б.Лхагважав: Н.Энхбаярын МАН дахь хүчийг сарниулж чадах хүн С.Баяр

Б.Лхагважав: Н.Энхбаярын МАН дахь хүчийг сарниулж чадах хүн С.Баяр
Бизнесийн удирдлагын доктор, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважавтай ярилцлаа.

-Танай намаас нэр дэвшсэн У.Хүрэлсүх илт давуу саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. Ард түмэн яагаад, ямар шалтгаанаар ийм сонголт хийсэн гэж та харж байна вэ?
-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд ахиж сонгогдохгүй. Зургаан жилийн хугацаанд бүх бодлогоо зангидна. Ард түмэн энэ онцлогийг харж, Засгийн газар, орон нутгийг удирдаж яваа, өөрөөр хэлбэл эрх баригч намын даргыг сонголоо гэж ойлгож байна. Ойрын хэдэн жилд амьдралыг нь аятайхан болгочих байх гэж бодоод сонгосон байх.
-Нөгөө талаас нь харвал АН сул байгаа ийм үед Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бүхэлдээ нэг намд оччихоор ардчилалд сөргөөр нөлөөлөх вий, дарангуйлал руу гулсчих вий гэсэн болгоомжлол байна л даа?
-Монголын хэмжээний том намыг удирдаж байсан намын дарга Ерөнхийлөгч болоод явчихаар том орон зай гардаг. Ц.Элбэгдорж, Н.Энхбаярт ч тохиолдож байсан. У.Хүрэлсүхийн хувьд ч ялгаагүй, тийм орон зай гарч ирж байна. Монголын ард түмэн нуугдмал Ерөнхий сайд, нуугдмал Ерөнхийлөгчтэй байхыг хүсдэггүй. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг, Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг байх ёстой гэж ханддаг онцлогтой үндэстэн. Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өмнөх шигээ хоёрдмол байдлаар Засгийн газрыг, намыг далд утгаар удирдана гэж зүтгэвэл Н.Энхбаярын зовлонг амсана.
-Гэхдээ шинэ Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдад илтэд нөлөөлнө, тэр нөлөө нь дарангуйллын том суурийг тавих эрсдэлтэй гэсэн хандлага хүчтэй байгаа шүү дээ?
-Өмнөх Ерөнхийлөгч нарын түүхийг сөхөөд харахаар Ерөнхий сайдын эрх мэдэл рүү хуучин байсан эрх мэдэлдээ дулдуйдан халдаж, тоглоомын Ерөнхий сайд шиг хандаж байсан удаа бий. Тодруулж хэлбэл Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр байна. Энэ хоёр хүн ийм хандлагаасаа болж унасан. Намаасаа хараат бус байдлаар ажиллах гэж оролдсон нь Х.Баттулга. Ний нуугүй хэлэхэд Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвшиж гаргах боломжийг хаахын төлөө Монголын бүх бизнес улстөрийнхөн сая нэгдлээ. Х.Баттулгатай ойр байж, сүүлийн гурван жилийн Монголын макро төвшний, улстөрийн бүх бодлогыг гаргалцаж явсан У.Хүрэлсүх анд нь Ерөнхийлөгч болж байна. Эндээс их өөр зураглал гарч ирэх байх. Монголын хамгийн том өмч болсон төрийн нийтийн хамааралтай өмч болох газар, газрын хэвлийн баялгийг дахин хуваарилах үйл явцад У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр маш идэвхтэй хамтран ажилласан. Саяхан түр зуурын буюу зургаан сарын завсар зай гарсан л даа, энэ харилцаанд нь. Төрийн нийтийн хамааралтай өмчийн хуулийг Үндсэн хуулийн дагуу шинэчлэн баталсны дараа газрын хэвлийн баялгийн дахин хуваарилалтан дээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ганцаараа ажиллах хэрэгтэй болж байгаа. Ингэж ганцаараа ажиллах нь хэр олон хүмүүст таалагдахгүй байх вэ гэдгээс ойрын хоёр жилийн уур амьсгал ямар байх нь тодорно. Ялангуяа эдийн засагт өрнөж буй үйл явц дээр.
-Сонгуулийн өмнө ярьж суухад та “Намынхаа байраар орохоор жийрхэх сэтгэгдэл төрдөг болсон” гэсэн утгатай үг унагасан даа. Таны ярианаас намын чинь уур амьсгалыг даргынхаа харизмыг дагаад цэрэгжсэн маягийн болчихож дээ гэж бодоод өнгөрсөн…?
– Сүүлийн гурван жилд манай намд өрнөж буй процесс гайхал төрүүлэх болсон. У.Хүрэлсүх даргад харизм нь зохидог юм. Өөрөөр хэлбэл цэргийн талын хүмүүжил нь. Ний нуугүй хэлэхэд У.Хүрэлсүхээс өөр хүнд зохидоггүй. Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, ер хэнд ч зохихгүй. Гэтэл манай нам У.Хүрэлсүх даргын стил, арга барил руу орчихсон. Нэг л хүр хар гэсэн улс, нэг л их цэргийн зохион байгуулалттай орчин мэдрэгдэх болсон л доо. Нам гэдэг бол үзэл санааны нэгдэл, олон ургальч үзлийн чуулган, оюун ухааны цөм болсон улсын цуглардаг орчин. Үйл явц нь аядуу зөөлөн өрнөдөг тийм л орчил. Харамсалтай нь манай намын байранд сүүлийн хоёр жилд тийм уур амьсгал үгүйлэгдэх болсон.
-Намын байрны чинь энэ уур амьсгал Төрийн ордонд оччих вий гэж болгоомжлоод таныг шалгаагаад сууна л даа, би?
-Манай намын цагаан байран дахь энэ уур амьсгал Монгол улсын төрийн ордоны зүүн талын жигүүрт бий болчих вий гэдгээс би ч айж байна. Энэ арга барилаа Ерөнхийлөгчийн институтэд нэвтрүүлж, нэг л их цэрэгжсэн байдалтай болчихвол хэцүү. Хэрвээ ингэвэл хоёр жилийн дараа Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд явж байх өндөр эрсдэлтэй. Өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн арга барилаа солихгүй бол хоёр жилийн дараа Ерөнхийлөгчийг насаар нь сонгодог засаглалтай болохыг үгүйсгэх аргагүй.
-Ерөнхийлөгчийн засаглалтай, парламент нь бэлгэ тэмдгийн болох процесс өрнөж магадгүй гэж үү?
-Магадгүй.
-Төрийн тэргүүнийг ингэж авирлавал эсэргүүцэх нь олон байлгүй дээ. Дэмжих хүн олдохгүй байх аа?
-Хамгийн том дэмжлэгийг үзүүлэх нэг хүч бий. МАН-д саявтар 55 мянган хүнээ хөтөлж оруулж ирсэн Н.Энхбаярын нам байна шүү дээ. Тодруулж хэлбэл МАХН. Энэ намын тухайд ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө яг энэ концепцоо хийчихсэн яваа. Ийм бүхэл бүтэн том мафи МАН-д ороод ирчихсэн. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод яваад өгсөний дараа нам доторх Н.Энхбаярын хүч ихэснэ.
-Тэгтлээ хүчтэй нөлөөтэй байж чадах уу?
-Давагдашгүй их хүч нөлөөтэй байх эрсдэл бий. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд нам руу орох ямар ч эрхгүй болно. Гэтэл Н.Энхбаяр манай намын бага хуралд 100 хүнтэй ороод ирлээ. Удирдах зөвлөлийн 30 хувийг авч байгаа. Мөдхөн Намын их хурал хуралдаж намын бага хурлаа сонгоход Н.Энхбаяр, М.Энхболдын фракц бараг 70-80 хувийг авна. Бүр цаашлуулж харвал бид ирэх намар Н.Энхбаяр гэдэг Ерөнхий сайдтай болчихсон сууж ч магадгүй. Учир нь Н.Энхбаяр гэдэг хүн арван жил хатаагдсан. Энэ намаас гараад хангалттай зовлон туулсан. Тэр бүхний эцэст эргэж ирж байгаа хүн шүү дээ. Товчхондоо энэ хүнийг МАН-аас хэн ч гаргаж чадахгүй.
-За гутранги өнцгөөр харвал ийм байдаг юм байж. Эерэгээр харвал ямар гарц гаргалгаа байна, танай намд?
-Мэдээж аливаа юм хоёр талтай. Ийм үед С.Баяр даргыг оруулж ирж байж л Н.Энхбаярын хүчийг сарниулах боломжтой. Хуучин МАХН, одоогийн МАН-ын сүүлийн хориод жилийн концепцийг онолын хувьд барьсан ганц хүн нь С.Баяр дарга. М.Энхболд, Н.Энхбаяр гэсэн хоёр том хүчийг зангидах ажлыг Л.Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар хийж чадахгүй. С.Баяр дарга хүссэн хүсээгүй жилийн дараа МАН-ын генсек болж байж л тэнцвэрийг бий болгоно. Монголын тусгаар тогтнол, ойрын хэдэн жилийн алсын харааг авч явах хүчийг тэнцвэржүүлэх боломж МАН-д дотоодод нь бий. Дахиад хэлье, энэ тэнцвэрийг барьж чадах хүн бол өдгөө шоронд сууж байгаа С.Баяр.
-Та түрүүн баялгийн дахин хуваарилалтыг У.Хүрэлсүх ганцаараа хийхээр болж байна гэж ярилаа. Ингээд харахаар У.Хүрэлсүх гэж хүнд бүх эрх мэдэл төвлөрч, хүсээгүй нийгэм рүүгээ улсаараа яваад орчих эрсдэл байгаа юм биш үү?
-У.Хүрэлсүх жилийн өмнө чөлөөт зах зээл гэж байхгүй, бүгдийг төр мэднэ гэсэн мэдэгдэл хийснийг та түрүүн асуултдаа онцолсон. МАН-ын эрх баригчдын уул уурхайн компаниуд руу хандсан шийдэл асуудлууд ямархуу өнгөтэй өрнөснийг та мэдэж байгаа. 1992 оны Үндсэн хуульд уул уурхай, газар, газрын хэвлийн баялаг төрийн өмч байна гэж заасан хэрнээ Төрийн өмчийнх нь эрхийг хамгаалсан хууль гараагүй 30 жил болсон л доо. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу энэ хууль одоо гарна, намрын чуулганаар хэлэлцэх байх. Үүний дараа хүссэн хүсээгүй хайгуулын лицензүүд дээр хөдөлгөөн гарна. Төр өөрийнхөө өмчийг мэдэж байгаа, эзэмших ашиглах эрх нь төрд бий. Энэ утгаараа дахин хуваарилалтыг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хоёулхнаа хийх гэж байсан. Харин одоо У.Хүрэлсүх ганцаараа хийнэ. Өмнөх бүх Ерөнхийлөгч нар төрийн нийтийн хамааралтай өмчийн хуулийг гаргаагүй, өмчийн эрхийг Иргэний, Эрүүгийн, Төрийн нийтийн хамааралтай хуулиар хамгаалаагүй, зөвхөн өөрсдөө эрх мэдэлтэй байх үедээ эзэмшлийн хуваарилалтад нь оролцдог байсан. Одоо тэр бүхэн Үндсэн хуулиар байхгүй болсон. Гэхдээ эдийн засгийн 70, 80 хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийнхэн ганц Ерөнхийлөгчөөр тоглоомын бүх дүрмийг зохиолгочихгүй байх.
-Гэхдээ л бүх эрх нэг намд оччихлоо. Бодит эрсдэл байгаа юм биш үү?
-Тиймээ тийм, таны эргэлзээг үгүйсгэхгүй. В.Путин 2000 оны эхээр яалаа даа. Оросын хэчнээн том олигархиуд яаж ч тэмцээд Путины төрийн механизмыг ашигласан системийн дээр гарч чадаагүй түүх бий.
-У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор ийм давуу тал үүснэ дээ гэж найдах олзуурхал танд байна уу?
-Цэргийн хүмүүжилд нэг давуу тал бий. Цэргийнхэн стратегийн онолтой хүмүүс байдаг. Ерээд он, 2000 онд хоёр нийгэм солигдох явц дэлхийд өрнөхөд хамгийн том компаниудыг дандаа цэргийнхэн удирдаж амжилтад хүргэсэн байдаг нь стратегийн мэдлэгтэй нь холбоотой л доо. Байгаа нөөцөөрөө бодит нөхцөл байдалд яаж ялах вэ гэдгийг харж чаддаг хүмүүс цэргийн сургууль төгссөн байдаг. Тийм ч учраас би У.Хүрэлсүх даргад Ерөнхий сайдаар ажиллах үед нь “Та цэргийнхээ эрдмийг л сайн ашиглаарай” гэж захиж байсан.
-Ерөнхий сайд байхдаа ашиглаж чадсан уу, энэ чадвараа. Ер нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа эдийн засагт эерэг нөлөөтэй том шийдвэр гаргаж чадсан уу?
-Миний хувьд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад нь ойр хамтарч ажиллаж байсан үе бий. Ялангуяа татварын багц хуулийг батлуулахад идэвхтэй нөлөөтэй ажилласан. 2019 оны гуравдугаар сарын 22-нд ээлжит бус чуулганаар энэ хуулийг баталсан юм. Ковидын ид хэцүү цаг буюу 2020, 2021 онд татварын ачаалал багассан нь бизнесийнхэнд тод мэдрэгдэж байгаа. Энэ бол Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн идэвхтэй оролцоотойгоор батлагдсан Татварын багц хуулийн үр дүн. Цэргийн хүний стратегич чадвараа Ерөнхий сайд байхдаа ашиглаж чадсан уу гэдэг асуултын тухайд хасахтай эдийн засгийг 5.7 хувь руу аваачсан гавьяа У.Хүрэлсүхэд бий. Мэдээж Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат гэх мэт өмнөх Ерөнхий сайд нарын хийсэн ажлын үр дүнгээр У.Хүрэлсүх 2018, 2019 онд эерэг дүнтэй ажилласан. Гэхдээ мань хүний амжилтад голлож нөлөөлсөн зүйл бол ковид. Ковидын 1.6 жил цэргийн эрдмийн хүмүүсийн чадлаа гаргах хугацаа байсан юм. Та сонгуульд саналаа өгөхдөө анзаарсан байх. Ногоон хувцастай цэргийн хүмүүс тип тап гээд байгаа биз. Цар тахлын үед дэг журам сахиулахад мань хүний үзсэн эрдэм хэрэг болсон л доо. Гэхдээ энэ тип тапхийсэн байдлаараа зургаан жил явна гэвэл барахгүй.
-Саяын сонгуулийн үр дүнг харахад иргэдийн олонх нь хүчтэй, нөмөртэй удирдагчийг хүсээд яваа юм шиг санагдаад байна л даа. Ингээд харахаар цэрэгжсэн хандлага нь улам хүчтэй болох юм биш үү?
-Монголын ард түмэн чөлөөт зах зээлд дуртай, хүний эрхийг зовохоор өөрийн эрхээр жарга гэсэн философиор сүүлийн 30 жил амьдарсан үндэстэн. Ийм орчинд социализм ярьж, нам төрийн удирдлагыг шүтүүлэх гэж зүтгээд хол явахгүй. Цар тахлын хүндхэн үед л хэрэг болсон арга.
-Ковидын үед л цэрэгжсэн, коммунизмжсан хандлага нь дараалласан хоёр сонгуульд МАН-ыг ялалт байгуулахад нөлөөлсөн гэж хэлэх гээд байна уу та?
-Сүүлийн хоёр сонгуульд ялалт байгуулахад нь маш том буян боллоо шүү дээ, ковид. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн өмнөх гурван дэвшигч яагаад унасан учрыг би танд одоо хэлье. Манай нам үзэл сурталгүй болчихсон юм. Гэтэл өнөөдөр жирийн нэг, хэн ч мэдэхгүй намаас дэвшсэн хүн өчнөөн хувийн санал аваад гараад ирж байгаа биз. Үзэл сурталтай учраас тэр. Сүүлийн 30 жилд залуусын үнэ цэн итгэл үнэмшил болсон философи нь яваад байгаа учраас ийм амжилт үзүүлсэн хэрэг. Хэрвээ ковидгүйсэн бол МАН ахиад ялагдах байсан. Манай нам орон нутгийн сонгууль, их хурлын сонгууль гэх мэт жижиг тойргуудад ялдаг хэрнээ Монгол улсын хэмжээнд өрнөсөн сонгуульд дандаа ялагдаж ирсэн. Тодруулж хэлбэл сонгогчдын 50 хувь нь саналаа өгөхгүй явсаар өнөөг хүрсэн юм. Үзэл бодол, философи, аргаа өөрчлөхгүй бол болохгүй гэдгийн л том дохио шүү дээ. Бид яг юуны төлөө явж байгаагаа тодорхой болгох ёстой. Иргэнийхээ аз жаргалын төлөө явж байна уу, төрийн сайн сайхны төлөө зүтгэж яваа юу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд МАН сүүлийн 30 жилийн 26-д нь социализмын үзэл суртлыг шилжүүлэх гэж оролдсон. Тэгснийхээ гороор Монголын нийгмийг хямрал руу унагачихаад байна. Одоо МАН-ын дараагийн үе коммунизмаа дурсаж, эмээ өвөөгийнхөө гавьяаг урдаа барьж гүйгээд цаашаа явахгүй.
-Ковид дэлхийг өөрчилсөн, барууны либерал үзлээс илүү төрийн оролцоог чухалчилсан засаглал руу дэлхий хүссэн хүсээгүй орж байна гэсэн байр суурийг учир мэдэх хэд хэдэн хүн хэлснийг уншсан. Та энэ хандлагатай санал нийлэх үү?
-Цар тахал, эдийн засгийн хямралын үед төрийн оролцоо зайлшгүй гарч ирдэг. Яг ийм үед ямар ч улсад төрийн менежмэнтийн зохион байгуулалт хэрэгтэй байдаг юм. Гэхдээ түр зуурын хугацаанд л хэрэг болдог. 1932 онд Америкт их хямрал болсныг хүн бүр мэднэ. Тухайн үед Рузвельт төрийн давамгайллыг бүх юманд оруулсан коммунист маягийн систем бий болгочихсон байсан. Гэхдээ дараа нь тэр системээсээ татгалзсан. Манайх шиг ардчилал, зах зээлийг сонгосон улсын хувьд цар тахал, эдийн засгийн хямралын үед хэрэг болсон төрийн оролцоо давамгайлсан системийг цааш нь үргэлжлүүлэх боломж байхгүй. Гэхдээ засаглал маань ийм аюул руу гулсчих гээд байна шүү гэдгийг сануулах институт их чухал. Манайхаар бол Олон улс судлалын хүрээлэн гэх мэт байгууллагууд ийм үүрэгтэй ажиллаж байх ёстой л доо. Харамсалтай нь манайд ийм институтууд ажилладаггүй. Ний нуугүй хэлэхэд манай улс нэг намын системээр 70 жил яваад болохгүйг нь ойлгоод 1990 онд өөрчлөлтийн замыг сонгосон. Тэр үед шижигнэсэн залуус байсан эрдэмтэд одоо “Хятадын коммунист намын төлөвлөгөө гоё, коммунизм ёстой сайхан” гэж яриад яваад гайхдаг. Зүй нь тэд засаглал чинь болохоо байх гээд байна шүү гэж сануулаад, залуурдаад суух учиртай хүмүүс.
Ц.БААСАНСҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-11 66.181.161.118

Бүр , Энхбаяр , Энхболд , Баяр гурав нэг фракц болно . Тэгээд Хүрэлсүх , Нямдорж.мэтүүдийг арьсийг нь хуулна . Дараа нь хоорондоо алалцнааа ….Оюунэрдэнэ , Нямбаатар мэтүүд жижигднэ,,, хөлд нь чирэгднээ …

Avatar

Иргэн 2021-06-11 192.82.67.176

Н.Энхбаяр, С.Баяр нарын улс төрийн нэр хүнд нь навс унасан тул залуу улс төрчид тэднийг дураар нь тогоцуулах цаг өнгөрсөн.Тэд одоо биеэ бодож тайван амгалан амьдрах хэрэгтэй.Бүх зүйл цаг хугацаатай.

Avatar

Зочин 2021-06-11 103.57.92.129

Хүний өөрийн нам нь нийлж бгаад Баяр Энхсайхан 2 ыг шоронд хийсэн, Баярын шинэчлэлийг дэмжээд АН хоорондоо эрх мэдлийн төлөө зодолдоогүй бол Монгол өдийд ийм байхгүй л байсан. Хорвоо юм даа

Avatar

Зочин 2021-06-11 192.82.76.2

Энэ одоо Багабанли Сбаяр нартай нийлж МАН ыг самрах нуу

Avatar

Зочин 2021-06-11 192.82.72.187

Намаасаа хараат бус байдлаар ажиллах гэж оролдсон нь Х.Баттулга гэжээ. х****а чи харин
Ч намын нэр нөлөөлийг өөртөө авах гэж бүхэл бүтэн нэг намыг 2 хуваасан хорчин чинь Баттулга шүү дээ.

Avatar

Иргэн 2021-06-11 66.181.160.2

Албантушаал өгөөгүй гэж намдаа гомдсон хүний үг. Энэ хүнд МАН ын өнөөгийн удирдагчид таалагдахгүй бололтой. Тийм учраас Оюутолгойн булихайтай гэрээг хийж хөрөнгөжсөн шоронд байгаа С.Баярт их найдвар тавьж байгаа болотой.

Avatar

иргэн 2021-06-11 192.82.91.105

Лхаважавын санаанд авууштай зүйлүүд байна.Энхбаярын аймаар хорчин занг энэ хүн тод томруунаар илэрхийлсэн.Яаг одоогийн байдалаар МАН-д Энхбаярыг дагаад магаадгүй Фашист санаархал ч орж магаадгүй.Ер нь МАН ба бүр цаашлаад Монгол улс Энхбаярын хорноос болгоомжлох хэрэгтэй.Энхбаяр лав Хүрэлсүхэд нөлөөлхөөр болсон.Оюунэрдэнэд МАН-ын даргын албан тушаалыг өгүүлэхгүй байж мэдэх юм.Оюунэрдэнэ Энхбаяраас зайгаа барьж байсан нь өөрт нь ч Монгол улсад ч өлзийтэй.Одоо Энхбаярт өс хонзон л бодогдож амартай

Avatar

Энхбаяр мандтугай 2021-06-11 202.126.88.179

Энхбаяр гуайг яаж дамжилж аваачаад оймсийг нь гозолзуулаад шоронд хийгээд алахыг завдаж байлаа даа. Эби, С.Баяр, Үүл, Нямка, Лүндка, Хурц энэ тэр гээд хулгайч, алуурчингуудыг шоронд шонд хатаа гэж таныг Монголын ард түмэн олон жил дэмжсэн шүү.

Avatar

ЗОЧИН 2021-06-11 66.181.182.40

МАН БАС ХҮРЭЛСҮХЭЭС БИД ШИНЭ ЭРЧ ХҮЧ ШИНЭ БОДЛОГО ШИНЭ ҮЕИЙГ ХҮСЭЖ БАЙГАА ГЭТЭЛ ЭНЭ ХҮН ЯАГААД ХУУЧИН УДИРДАГЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАА ДУУДААД УРИАД УНАВ ААА ЭНЭ ХҮМҮҮСЭЭ ЗАЙЛУУЛЖ ШИНЭ ЗАМААР ЯВНА ШҮҮ НӨХӨД МИНЬ

Avatar

ЗОЧИН 2021-06-11 202.9.40.172

ЭНЭ НӨХӨР АЛБАН ТУШААЛД ОЧООГҮЙ ДЭЭ ГОМДОЖ ЯВДАГ БОЛОЛТОЙ ШАЛ ХУДЛАА ХООСОН ХИЙСВЭР ЮМ ЯРЬЖЭЭ.ОЛНЫ САНААНААСТЭС ӨӨР ХУЛГАЙЧ .ШОРОНГИЙН ХҮНД ТАЛ ЗАСАЖ АРДЫН НАМЫГ САМРАХЫГ МӨРӨӨДӨЖ БНА ТАНЫ САНАА 2 АЛХАХГҮЙ УНАХААР БНА ШҮҮ

Avatar

galdan 2021-06-11 59.153.112.224

sanjiin bayriig elbegdorjtoi ***h heregtei.gadniihand urvsan hulgaich nar shvv dee.

Avatar

Зочин 2021-06-11 192.82.74.71

Энхбаярын гэр бүлийн намыг устгаж чадсан Оюун-Эрдэнэд баяр хүргэе.

Avatar

Зочин 2021-06-11 103.212.116.91

энэ Лхагажав хор найруулах нь самрах хагалах эв түнжинг алдуулж яахнаь СБаярыг оруулж ирнэ гэнэ Бас Багабанди ийг оруулж ирэх гэнэ За тэгээд НЭнхбаяртай үзэх гэнэ дээ Та 3 гурвуулаа зайлаарай нүгэлтэн гэвэл таны ах Багабанди Сбаяр нар шүү Энхбаяр Оюутолгойг эргүүлж өөрчлөхөд нь бүү саад бол

Avatar

Зочин 2021-06-11 103.212.118.237

Ийм л нөхдүүд хоосон буруу онол ярьж наанаа сайхан зөв нийгэмд хэрэгтэй мэт зүйл сурталчилж, цаанаа өнөө баян хоосны ялгааг хэт өдөөсөн,цөөнхийг цүдийлгэж, олонхыг ядууруулсан, хүний хөдөлмөрийг яс арьс болтол нь мөлжөх дэглэмийг магтсан,дэлхий нийтэд,улс орнуудад гарч буй нийгэмдээ хандсан хэрэгтээ, нааштай шинэ соргог өөрчлөлтүүдийг зориуд харлуулсан, бүрхэгдүүлсэн, ийм л талын төлөөлөгч байна даа.Манайд одоо ч зүсэн зүйлийн амьтад бий шүү дээ.

Avatar

ЗОЧзочинИН 2021-06-11 59.153.86.11

МАН нам С,Баярын хүчийг төрд ашиглаж чадах юм бол 24 оны сонгуулиар баттай ялж чадна Баяр бол жижиг орны аюулгүй байдал, хөгжил ,эдийн засгын тэнцвэртэй харьцааны судлаач стратегич хүн За Энхбаяр засгийн газарт ороод ирвэл социализм байгуулах дэмиирэл нь дэндээд Монгол улс урагшаа биш арагшаа ухрах байлгүй,

Avatar

уншигч 2021-06-11 66.181.183.56

Харинч зөв маш зөв гаргалгаатай ярьж байна шүү МАН ын өөрсдийн б**с долоож хулгайгаар амьдрагсад энэ өөрийн намын хүнээ амьдаар нь бүр барьж идэхнээ ,,тал талаас нь хуцаж дайраад л ,,,,нам доторх юмаа үнэнээр хэлсэн л байна шдээ….Хэн нэг даргын б**с долоодоггүй өөрийн гэсэн чадварлаг толгойтой үзэл бодолтой залуу даа…..МАН д цаашид өрнөж гарч болох асуудлыг зөв л хэлсэн байна ш дээ …..б**с дологчид нь бүр үхэхнээ хөөрхий

Avatar

Зочин 2021-06-11 202.126.88.179

Харин энэ салат Лхагважав чинь б**с гялайтал долоож амьдардаг гээ биз дээ. Одоо багабанди, шорон баяр 2-ын бөгсийн долоож жаахан юм олох нь дээ. Сүүлийн үед нэг худлаа зөв, боловсролтой энэ тэр янз бүрийн байдлаар пи ар хийлгэсэн хулгайч нар их болжээ. Баярцогт, сайханбилэг, эби, халзан ганболд, лхагважав, с баяр гээд нүгэл нүдээоээ гарах нөхдүүд их л байна даа

Avatar

Зочин 2021-06-11 59.153.113.186

Яг яаж цэрэгжээд байна?

Avatar

Зочин 2021-06-11 124.158.97.85

Энэ Лхагважав бол жинхэнэ ЕС байх боловсролтой нөхөр. Маш зөв ярьж байна. МАНгарууд Хүүкийг шүтээд байгааг гайхдаг хүмүүс олон байдаг . Юун харизм бэ? Сүржин хар хүнд харизм гэж бхгүй. Харин тэнэг зориг бий байхаа. Баячууд – улс төрчдийг айлгаж мөнгө саадаг гэдэг. Харин харизм гэдэг тэр Д.Энхбатад бий шүү. За, тэгээд улс орноо битгий сүйрүүлчээсэй л гэж залбирах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-11 66.181.183.227

улстөр мэдэх үү, урбаникаа?

Avatar

Mgl 2021-06-11 66.181.161.69

Ene yu geed h*****d bgaan.Dandaa hudlaa yarina. Tatvar medehguu baij urgelj tatvar yarina. NUAT iin talaar A ch ugui baij shine systemiig bi heregjuulsen gej hudlaa birna. Undsendee hidlaa yaridag hog n****.Meddeg gutguulsen hunii huvid helj bn shuu bi.

Avatar

ард 2021-06-11 192.82.76.229

амны зоргоор бурж байна даа. тийм мэддэг байсан бол аль эртээ олонд танигдаад улс засаад явах нь яасан юм муу банди.

Avatar

Зочин 2021-06-11 64.119.26.22

Ха ха ха. Үгүй ээ мөн их цэцэрхэв ээ. Баруун солгойгүй бурж байна шүү. Айхтар том онолч стратегич дүн шинжээч, болох гэж оролдоод шаал тэнэг сохор амьтан гэдэг ээ харуулав. Ялалт юм шиг ялагдал байдаг. МАН огт ялаагүй. Харин ч мөхөх замдаа шуударлаа. МАН-ын сүйрэл бүх намуудыг араасаа чирнэ. Монголд тэс өөр сэтгэлгээ тогтолцоо засаглалын бүтэц бий болно. Энэ нь хүн төрөлхтөнд асар их боломж туршлага үлгэр дууриал болно. Үхсэний чинь баяр намбар миеэ хүүк… тэд үүрд түүхийн шившиг гутамшиг болно

Avatar

Зочин 2021-06-11 66.181.176.209

ЭНЭ МУУ САЛАДНЫ ЧЭЭНЖ АЦАД ЕР НЬ ЯМАР ХАМАА БАЙНА АА

Avatar

dggu 2021-06-11 66.181.179.86

yu gd h*****d bgaa өвгөн beee chi zgr urbanikaa zaraad dald or

Avatar

Зочин 2021-06-11 91.20.62.43

Аль аль нь цаашаа.

Avatar

zochin 2021-06-11 150.129.143.236

ОФФШОРЧ АВИЛГАЧ санжийн баяраа сү батболд нараа ДАГААД ЗАЙЛАА СУГАНЫ ҮСЭЭ

Avatar

зочин 2021-06-11 59.153.114.208

Лхагважав гуай үнэхээр сайн мэдлэгтэй, аливаад анализ хийх чадвар сайтай, хүндэлж явдаг хүн маань. энэ ярилцлагадаа ч чхам үнэнийг хэлжээ. 100% санал нэг байна!

Avatar

Иргэн 2021-06-11 64.119.25.228

Элбэгдоржийн бууны нохой юм байж ээ энэ Лхагважав. Атаархаж үхэх нь ээ

Avatar

ZOCHIN 2021-06-11 101.185.180.235

TA NART NEG UNENIIG L HELIE. BUGD AVCH IDEHIIN DON TUSCHIHSAN AVILGACHID SHUUDEE. TER SAIN ENE SAIN GEJ b** MEDEMHIIR.TUUH L GERCHILDEGIIN. MONGOL HUNII UNELEMJ YG ODOO HAANA BNA. MONGOL ULS EDIIN ZASAG DUNDAJ AMDRAL HAANA BNA. AVILGAL IDEHIIN DONTONGUUDIIN ZUGAANII MONGOL ULS TEVCHEED L ZUTGEED L ….

Avatar

Болд 2021-06-11 202.126.89.126

За энэ мэргэн боодий одоо бол доо намдаа гомдоод солиотой шоронд бгаа хунийг гаргаж ирж генсек болгоно гэх шиг иэдрэл юмуу баяр одоо дахьж б** улс торт оруул залуучууд аваад явж чадна Энхбаярт хорсох ямар хэрэг бна вэ угшил нэг намыг нэгдгэж чадсан нь Хурэлсух Энхбаярын гавьяа шуу

Avatar

Зочин 2021-06-11 103.212.118.237

Энэ хүний ярьсаныг сайн ойлгосонгүй.Өнөө төрийн оролцоогүй чөлөөт гэх зах зээл нь бүхнийг шийддэг,ялангуяа ядуу буурай орныг баллаж, сүйтгэж байгаа,явцгүй боллоо,нөөцөө барлаа гэж шүүмжлэгдээд байгаа цэвэр капиталист замаар нь явуулах гээд байгаа юм уу.Учиргүй хардаж сэрдсэн,төрийн албанд дөхүүлэхэд халтай хүн мэт санагдаж байна.МАН-д салбар бүрийн чадварлаг боловсон хүчин,том бизнесменүүд их. Асуудал бүрийг олон талаас нь харах дүгнэх,толгойд нь ажиллагсад саналыг нь сонсох чадвартай б**х аа

Avatar

Зочин 2021-06-11 66.181.184.146

Энэ нэг Босоо Гамбаархуу маркын гар нэг их гуцдаг юм. Юу ч мэдэхгvйгээ мэдэхгvй нь сайхан юм даа. ККК .

Avatar

Зочин 2021-06-11 192.82.80.234

ганц жил салаа даргалсан хүнд элэнцгийнх нь цэргийн хүмүүжил суухав дэ.

Avatar

Зочин 2021-06-11 202.126.89.149

ЗУЛ БӨХӨХИЙН ӨМНӨ БАДАМЛАДАГ ГЭДЭГ Л БОЛЖ БАЙНА УУ ДААА

Avatar

Зочин 2021-06-11 43.242.243.17

За тэгвэл шоронд орж хатаагдсан Баярыг Намбарваны эсрэг тавихгүй бол Хүүк Киргизийн с***р Жапаров шиг дөвчигнөх нь бараг гарцаагүй юм бна.

Avatar

Зочин 2021-06-11 66.181.161.98

хүрэлсүх та нар шиг биш ээ АН ынхаан

Avatar

Зочин 2021-06-11 43.242.243.17

танай маны хүн яриад бна ш дээ манчин

Avatar

Bat 2021-06-11 66.181.190.65

Ene oliggui MANAN shalbaagnii shanagan horhoi hol ochij h***. Elbegdorj Bayar hulgaichid chin dahij bosch irj chadahgui.

Avatar

Зочин 2021-06-11 64.119.25.154

НАМАР Ж.ЭРДЭНЭБАТ БУЦААД ЕРӨНХИЙ САЙД БОЛНО

Avatar

ZOCHIN 2021-06-11 103.111.68.3

Enkhbayriin shunal diildehgui dee. Ulsiin hogjild saad hiiseer irsen tsaashid ch saad hiine. Orchin tsagiin ISMEIL geh uu dee.

Avatar

galdan 2021-06-11 59.153.112.224

saad hiih heregtei . bayr bagabandi sv batbold vhliin muugaar tugsuh estoi

Avatar

Зочин 2021-06-11 192.82.71.42

Барууны дурын эдийн засагчаас асуугаарай, чөлөөт эдийн засаг одоо бий юу гэж? Бүгд байхгүй, төрийн кохьцуулалтгүй бол юу болдгийг 1929 онд харсан. Тэрнээс хойш төрийн зохьцуулалт оролцдог болсон шүү. Чөлөөт эдийн засаг гэдэг чинь 19-р зуунд л байсан.

Avatar

Зочин 2021-06-11 64.119.22.3

Ta uuruu XIX zuuni hvn yum.

Avatar

Зочин 2021-06-11 64.119.18.128

Үндэслэлтэй л юм ярьсан байна. Нэг өдөр Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэх бий дээ л гэж зовинож байсныг минь яг хэлсэн байх юм.

Avatar

Зочин 2021-06-11 150.129.143.64

DARANGUILAGCH GEJ HENIG HELED BNA HELED UGUCH MALA

Avatar

Зочин 2021-06-11 59.153.114.174

Баярын б**с долоогч битгий хорчиндоод бай!

Avatar

иргэн 2021-06-11 202.70.34.70

Сү туучийгийн жинхэнэ долоогч, Сү нь харин Баяртай хамт цуслагч. Эдний эх аалз нь Багабанди, Хүрэлсүх ч Багабандийн шавь, үнэн бэээз

Avatar

Зочин 2021-06-11 202.179.25.103

Balairaad l. Nyamdorjiig hooj yavuulj chadah hun chin Enhbayar shuu dee.

Avatar

Зочин 2021-06-11 64.119.23.113

МАН-ыг шоронгийн хоригдол гарч ирж цэгцлэх юм уу. Энэ үнэн үү. Юу болоод байна.

Avatar

Зочин 2021-06-11 64.119.22.3

Tiimee ! Genko Orosiin daalgavaraar Mongoliin tolgoi seheet nvvdiig shorond hiisen ni chi vnen.

Avatar

Зочин 2021-06-11 192.82.67.148

Hulgaichuudiig hiihgyi tolgoigiin ileed suuj baih yostoi umuu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж