Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцсэнгүй

Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцсэнгүй
Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүхээс хариуцагч Монгол Улсын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт хэлэлцэх үе шатад гаргасан нотлох баримт гаргуулах тухай, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 16:00 цаг хүртэл хойшлуулав.
Д.Нямхүүг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин тэрбээр үүрэгт ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдрийн шүүх хурлаар Д.Нямхүүгийн гаргасан нэхэмжлэлийг зургадугаар сарын 11-ны өдөр хэлэлцэхээр хойшлуулсан билээ.
СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж