Трамп: Путинтай уулзахдаа битгий унтчихаарай, Байден!

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Трамп: Путинтай уулзахдаа битгий унтчихаарай, Байден!

Трамп: Путинтай уулзахдаа битгий унтчихаарай, Байден!

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногт Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай  уулзахаар зэхэж байна. Уулзалтыг угтан Цагаан ордны экс тэргүүн Дональд Трамп одоогийн Ерөнхийлөгч Жо Байденд хандан “Путинтай уулзах гэж байгаа Байденд амжилт хүсье. Уулзалтын үед битгий унтчихаарай! Бас түүнд миний өмнөөс мэнд хүргээрэй” хэмээн хэлжээ.

Дональд Трампын хувьд өмнө нь 2020 оны сонгуулийн үеэр Жо Байденыг “Нойрмог Жо” хэмээн хочилж байв.

Путин, Байден нар уулзаж АНУ-ОХУ-ын харилцааг сэргээж, тогтвортой байлгах, цөмийн аюулгүй байдал, Covid-19 цар тахалтай тэмцэх, бүс нутгийн зөрчил гэх мэт олон асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Сүүлийн үед хоёр улсын харилцаа тааруу байгаа билээ. АНУ-ын Засгийн газар ОХУ-ыг 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг завдсан хэмээн буруутгаж, Оросын компаниудыг хар жагсаалтад оруулж, дипломатчдыг нь нутаг буцааж, АНУ-ын банкууд Оросын төв банкнаас бонд худалдаж авахыг хориглосон зэргээр зөрчилдөж байна. ОХУ ч мөн хариу арга хэмжээнүүдийг авсан юм.

Эх сурвалж: NY POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж