Дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө

Дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө

Олон улсад цөмийн энерги ашиглах хандлага эерэгжиж буй тухай “International Consolidated Uranium”-ийн захирал Энтони Милевски мэдэгдсэн байна. 2011 онд Японы Фукушима АЦС-д гарсан ослын улмаас ураны салбар уналтад орсон билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд, цаг уурын дулааралтай тэмцэх, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахад цөмийн эрчим хүч ашиглах талаар улс орнуудын эрх баригчид нээлттэй ярих нь ажиглагдаж буйг Милевски онцолжээ. Цөмийн энерги нь өртөг багатай, хямд бөгөөд хамгийн найдвартай эрчим хүчний эх үүсвэр гэж тэрээр үзэж байна.

“World Nuclear Association”-ийн сүүлд гаргасан тайланд дурдсанаар, ирэх 10 жилд дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө. Өнөөгийн байдлаар, дэлхийн хэмжээнд шинээр төлөвлөгдсөн цөмийн энергийн 100 реактороос 53 нь барилгын шатандаа байгаа бол хэрэгжихэд бэлтгэгдсэн 320 төсөл байна.

Дэлхийн зах зээл дээр, өнгөрсөн онд фунт ураны үнэ 30 ам.доллар байсан бол энэ жил 34 ам.доллар болж өссөн юм. Цар тахлын нөхцөл байдлын улмаас ураны олборлолтоор тэргүүлэгч Казахстаны “Казатомпром” болон Канадын “Камеко” компаниуд үйлдвэрлэлээ бууруулж, зарим уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон аж.

Цөмийн энергийн судалгааны “UxC” байгууллагын тандалтаар, 2020 онд дэлхийн хэмжээнд 123 сая фунт уран олборлосон нь 2008 оноос хойших хамгийн бага үзүүлэлтэд тооцогдоно. Энэ онд зах зээл дээр 33 сая фунт ураны хомсдол үүснэ гэж “BMO Capital Markets”-аас таамаглаж байна. Энэ нь одоогийн нийт эрэлтийн 18% гэсэн үг.  Дөрөвдүгээр сарын 9-нд “Камеко” компани шинээр “Cigar Lake” уурхайг ашиглалтад оруулаад байгаа нь зах зээл эерэгжиж байгаагийн шинж тэмдэг гэж судлаачид харж байна.

Эх сурвалж: www.mongolianminingjournal.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж