"Баялагтаа эзэн Монгол үндэстэн" баялгийн сангийн хэлэлцүүлэг боллоо | News.MN

"Баялагтаа эзэн Монгол үндэстэн" баялгийн сангийн хэлэлцүүлэг боллоо

"Баялагтаа эзэн Монгол үндэстэн" баялгийн сангийн хэлэлцүүлэг боллоо

"Баялагтаа эзэн Монгол үндэстэн" баялгийн сангийн хэлэлцүүлэг боллоо

“Баялагтаа эзэн Монгол” Үндэсний баялгийн сангийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин, Т.Доржханд, Б.Баттөмөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болон Ерөнхий сайдын 21 дүгээр захирамжаар байгуулагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд, эдийн засагчид, судлаачид оролцлоо.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан юм. Одоогийн байдлаар дэлхийн 120 гаруй улс өөрийн онцлогт нийцсэн баялгийн санг байгуулсан бөгөөд 2019 оны байдлаар баялгийн сангийн активын төрлөөс үл хамааран нийт 120 сангийн удирдлагад 11 их наяд ам.долларыг нэгтгэсэн байна. Эдийн засгийг төрөлжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийж нийгэм-эдийн засгаа хөгжүүлэхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

erdenesmongol.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж