"Covid-19-ийн эсрэг гурван үрийн тан, зову-8 зэргийг хэрэглэж байна"

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

"Covid-19-ийн эсрэг гурван үрийн тан, зову-8 зэргийг хэрэглэж байна"

"Covid-19-ийн эсрэг гурван үрийн тан, зову-8 зэргийг хэрэглэж байна"

Эрүүл мэндийн яамны уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл Covid-19-ийн эмчилгээтэй холбоотой тайлбар хийлээ.


Хүний гавьяат эмч, хамба лам Д.Нацагдорж:

-Бид цар тахлын үеийн эмчилгээний заавраа хоёр дахь удаагаа шинэчилсэн. Сая сайдын тушаал гарлаа. Бие хэл сэтгэлээ хамгаалах гүрэм засал, тарнийн эмчилгээ байдаг. Үүнийг та бүхэн амьдралдаа болгоож байгаарай. Одоогоор эмнэлгүүдэд яг энэ эмчилгээг хий гээд шаардсан зүйл байхгүй. Онолын түвшинд судрын болоод тарнийн арга аргалчлалыг хүмүүс амьдралдаа хэрэгжүүлэх нь халдвар өвчнөөс сэргийлэх, эмчлэхэд тустай гэж айлдсан. Амьдрал практик дээр буддын засал ном, онол ухаан батлагддаг. Шинжлэх ухаантай яг цав нийлдэг. Уламжлалт анагаах ухааныг улстөржүүлэх нь явуургүй асуудал. Бид эмнэлэг рүү ороод олон хүнд өвчтэй хүмүүсийг өндөр түвшинд эдгээсэн. Үр дүн нь гарсан. Энэ талаар судалгааны ажил хийж, удахгүй ард иргэддээ дэлгэрэнгүй тайлбарлах болно. Хүмүүс өдөр тутмынхаа явдал мөрийг цэгцтэй байлгах нь халдвар өвчнийг эмчлэхэд үр дүнтэй.

-Халдвар авсан хүнд ямар уламжлалт эмчилгээ хийж байгаа юм бэ?

Анагаах ухааны доктор, академич Д.Цэрэндагва: Монголын уламжлалт анагаах ухаан нь монголчуудын өв соёлыг тээж ирсэн. Өнөөдрийн Covid-19-ийн эсрэг хэрэглэж буй уламжлалт анагаахын эмүүд нь олон зуун жилийн онол практикаар батлагдсан. Өнөөдрийн улаан бүст хэрэглэж буй эмүүдийн 20-30 хувь нь орчин үеийн судалгаагаар судлагдчихсан. Жишээлбэл, цус шингэлдэг, уушгины үрэвслийг намжаадаг, халуун бууруулдаг болох нь батлагдсан. Covid-19 нь хөнгөн хэлбэрээс хүнд хэлбэр рүү шилжихдээ уушгины хатгаа болж хүндэрч байна. Уушгины хатгааны үед хэрэглэдэг уламжлалт анагаахын үрэвсэл намжаадаг эмүүд бий. Уушгины хатгаа хүндэрвэл тромбоэмболизм буюу цусны бүлэгнэл үүсдэг. Уламжлалтын цус шингэлдэг маш олон эмүүд байна. Уламжлалтын эмүүд нь бүгд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдчихсэн. Жишээлбэл, цус шингэлдэг гурван үрийн тан, тагтүг гүнсэл, уушгины өвчний үед уудаг жугана-25, зову-8 зэрэг эм танг хэрэглэж байна. Бид гаргасан түр заавар дээрээ ямар өвчний үед ямар эмийг нь уух вэ гээд тодорхой заачихсан байгаа.

Хамба лам Д.Нацагдорж: Бид эмнэлэг рүү ороод хүнд, хүндэвтэр, хөнгөн өвчтэй хүмүүс дээр ажилласан. Уушги нь хүндэрсэн хэд хэдэн хүмүүст дөрвөн хоног эм цагаар өгөөд тав дахь өдөр нь рентгенээр харахад шимэгдчихсэн байсан. Хувь хүнийх нь өвчний явцыг уламжлалт анагаах ухааны онолын түвшинд маш сайн оношилж, эмээ өгч, үр дүнгийг нь гаргаж байна. Гэрээрээ байгаа хүмүүс ч гэсэн бид нараас зөвлөгөө авч, эм тан уугаад ажлаа хийгээд явж байна. Монгол Улс өвчнөө уламжлалт болон өрнийн аргаар эмчилж буй давуу талтай орон. 2026, 2030 онуудад уламжлалт анагаах ухааныг эрчимтэй хөгжүүлэх бодлого ороод явж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
131
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж