Miley Cyrus хувцасаа дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Miley Cyrus хувцасаа дуудлагаар худалдана

Залуу дуучин Miley Cyrus Грэммийн шагнал гардаж авахдаа өмссөн даашинзаа дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг буяны санд хандивлах гэнэ. Тэрбээр дэлхийн өнцөг буланд буй ядуу хүмүүст үргэлж сэтгэл зовинож явдаг ба өлсгөлөнд нэрвэгдсэн, хүнд өвчин туссан тэдгээр хүмүүст туслах буяны ажилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн байна.
Мөн дуудлага худалдаанд долоо хоног бүр шинэ хувцаснууд нэмэгдэх бөгөөд чамгүй их мөнгө хуримтлуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж