Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барилаа | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барилаа

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.11) Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран болон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн барив.

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1,216,246 сонгогчдын олонхын буюу 823,326 /67.69 хувь/ санал авсан Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргасан талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцуулав.

Сонгуулийн төв байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулж, сонгуулийн дүнг эцэслэн гаргаж баталгаажуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасны дагуу саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй гэдгийг тэрбээр онцоллоо.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2021-06-11 192.82.64.190

СОНГУУЛЬ ӨНДӨРЛӨСӨН БОЛОХООР УЛСЫН ИХ ХУРАЛ АЖЛАА ШУУРХАЙЛЖ ,,,, ЕРӨНХИЙЛӨГЧ АЖИЛДАА ОРЖ ,,,,,,ЭНЭ ИХ БУЖИГНААНЫГ ДУУСГАЖ ,ҮНДСЭН ХУУЛЬТ МОНГОЛ УЛСАД БИД БҮХЭН ЭВ НЭГДЭЛТЭЙ ТАЙВАН АМЬДАРЧ , ХЭРҮҮЛ УРУУЛААР БИШ ,ЭВ НЭГДЭЛ ҮНЭТ ЗҮЙЛЭЭР МОНГОЛ БРЕНДЫГ БИЙ БОЛГОХ ЦАГ ИРСЭН САНАГДАНА,,,,,,,,, МОНГОЛЧУУД БИД АЛСЫН ХАРААТАЙ ҮНДЭСТЭНГ БҮҮ МАРТ ,,,,,,,

Avatar

зочин 2021-06-11 103.212.116.154

ЗАРИМ ХҮМҮҮСТ БООЖ ҮХЭХЭД БОР ШИДМЭС ДУТААД БАЙХ ШИГ БАЙНАА KKKKKKKK

Avatar

Зочин 2021-06-11 192.82.77.11

Монгол улсад халдварыг тарааж хаячихаад зугтсан гөлөг. Чи ядаж халдвараа улаанбаатар дотор барихгүй яасан хүүр вэ. Чамайг сонгохгүй гэж нэг сая иргэн сонгуульд санал өгөөгүй шүү. Чи тангараг өргөх ёс байхгүй шүү. Чиний вакцин биш тул халдвар зогсохгүй үргэлжилнэ.

Avatar

СОНГОГЧ 2021-06-11 202.9.46.179

МОНГОЛЧУУД 1 НАМЫН ТӨЛӨӨ БУС, ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ, ЭВ НЭГДЛИЙН ТӨЛӨӨ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ СОНГОЛОО. АМЖИЛТ ХҮСЬЕ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж