Орон нутаг руу зорчих иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Энэ талаар Нийслэлийн лавлагаа үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээлэв. Тус төвийн дарга Б.Ууганбатын өгсөн мэдээллээр хотоос гарч буй иргэд тухайн аймгийн онцгой комиссын шийдвэрийг үндэслэн шинжилгээний бичигтэй зорчих юм. Харин 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй юм байна. Хэрэв эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авахаар болов.
Эрүүл мэндийн яамнаас PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтлаас авахаар болж, нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд түргэвчилсэн шинжилгээ авахаар болсон. Уг шийдвэр энэ сарын 3-наас хэрэгжиж эхлээд байна.
Холбоотой мэдээ