"МҮОНРТ нэр дэвшигчдэд тэгш цаг олгох хуулийг биелүүлээгүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

"МҮОНРТ нэр дэвшигчдэд тэгш цаг олгох хуулийг биелүүлээгүй"

Ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнг өнөөдөр /2021.06.11/ Нээлттэй нийгэм форумын байранд танилцууллаа.


🔴 ШУУД | Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнг танилцуулж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнг танилцуулж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, June 10, 2021

Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үйл явцад төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд оролцсон гэдгийг ажиглагчид онцолсон юм.

"БОДЛОГОД ЗАЛУУСЫН ХЯНАЛТ" ТББ-ЫН МЕНЕЖЕР Т.АМАРЗАЯА:

-Сонгуулийн өдөр манай байгууллагаас нийт 107 ажиглагч нийслэлийн 48 хэсэг болон таван аймагт ажиглалт хийсэн. Сонгуулийн өдөр сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй. Ажиглалтын дүнгээс гадна сонгуулийн өдөр хоёр гомдол гарсан. Тодруулбал, санал авах бүхээгний ард камер байрлуулсныг тогтоож, гурван камерын ажиллагааг зогсоож, хоёр камер дээр цаасан хаалт тавьсан гэдэг тайлбарыг өгсөн. Эдгээр камер нь тухайн сургууль, хорооноос байрлуулсан камер байсан.

Мөн төрийн бус байгууллагын ажиглагчдын орчныг найман хэсэгт бүрдүүлээгүй. Учир нь ажиглагчдын бүртгэлийн дэлгэцээс хол суулгаж, ширээг хол байрлалтай зассан байсан. Нийт 46 ажиглагчийн зүгээс  5000 гаруй иргэн саналын хуудсаа төхөөрөмжид хийхдээ зориулалтын хавтас ашиглаагүйгээс сонгогчийн саналаа нуух эрхийг зөрчсөн гэж мэдээлсэн. Зарим хэсгийн хороо энэ зөрчлийг огт хүлээж аваагүй бол зарим нь Covid-19 дамжих эрсдэлтэй учраас ашиглахгүй байж болно гэдэг тайлбарыг өгсөн. Мөн Хан-Уул дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр, Баянзүрх дүүргийн нэг хэсэг дээр ариутгал хийх шалтгаанаар санал хураах явцыг 40 минут хүртэлх хугацаанд тасалдуулсан. Мөн 38 ажиглагч 3000 орчим сонгогчийн саналын нууцлал алдагдах боломжтой гэж тэмдэглэсэн.

Бүх хэсгийн хороодод санал тоолох төхөөрөмж эвдэрч гацаагүй. Нийт есөн хэсэгт саналын хуудасны зурган файлыг ажиглагчдад хэвлэж өгөх боломжгүй гэсэн. Тухайн үед интернэтийн сүлжээ тасарсан гэдэг тайлбарыг өгсөн. Нийт 56 хэсэгт хяналтын тооллого хийж, 4-5 цаг орчим үргэлжилсэн. Хамгийн сүүлийн ажиглагчийн тооллого тухайн өдөр 04.47 минутад хяналтын тооллого хийсэн. Тухайн хэсгүүд хяналтын тооллого хийхдээ журмын дагуу 25, 25-аар багцалж, дараа нь тоолоогүйгээр удааширсан. Ажиглагчдад зарим мэдээллийг дутуу хэлэх, зурган файл хуулбарлах боломжоор хангаагүй. Тойргын  хорооны удирдлагууд дургүйцэх хандлага гаргасан.

Мөн "Глоб интернэшнл" төрийн бус байгууллагаас мэдээлэхдээ "Сонгуулийн тухай хуулийн 41.6, 41.7, 41.10-д заасан хуулийн хязгаарлалтыг зөрчсөн нийт 30 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 19 нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй, долоо нь Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэтэй холбоотой, дөрөв нь Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбаттай холбоотой байна.

Энэ жилийн сонгуулийг дүгнэж хэлбэл тайван өнгө аястай болсон. Хуулиа ягштал биелүүлсэн. Мэдээллийн өнгө аясын хувьд 89 хувийг нь магтаж, сайшаасан мэдээлэл эзэлж байна. Сөрөг өнгө аяс зургаан хувь, төвийн сахисан өнгө аяс таван хувьтай байна. МҮОНРТ гурван нэр дэвшигчдэд тэгш цагийг оногдуулах хуулийг харьцангуй биелүүлж чадсангүй. Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх уг телевизээр хамгийн өндөр хувьтай буюу 40 хувьтай гарсан бол, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ хамгийн бага буюу 29 хувь, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 31 хувьтай гарсан.

Уг нь цаг хуваарилалтын хувьд тэнцүү байх юм бол дундажаар 33 хувьтай гарах ёстой. Гэтэл эрх барих намын удирдлага  МҮОНРТ-ээр дундажаас өндөр түвшинд гарсан. Арилжааны телевизүүдээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мөн л дийлэнх хувь буюу дангаараа 55 хувьтай гарсан. Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 42 хувь, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат гурван хувьтай гарсан гэв.

Сонгогчдын боловсролд зориулсан контент 39 хувьд хүрч, өмнөх сонгуультай харьцуулахад зургаан хувиар өссөн. Нэр дэвшигч захиалгын цагтаа өөрийгөө сурталчлахын зэрэгцээ өрсөлдөгчөө сөргөөр мэдээлэх нь өмнөх сонгуультай харьцуулахад буурсан дүр зурагтай байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, Сонгуулийн тухай хуулийг телевизүүд маш сайн баримталж ажиллалаа. Харин сонгуулийн тухай хуультай уялдаж гарсан, радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулах журмын хэрэгжилт хангалтгүй байсан. Тухайн журам, хуультайгаа зөрчилдөх тохиолдол гарсан" гэдгийг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс танилцуулав.

Далд сурталчилгаа  таван телевизээр 15 хувьтай байсан бол мөрийн хөтөлбөрөө танилцуулсан мэдээлэл өмнөх сонгуулийн мэдээллүүдтэй харьцуулахад багасч, 18 хувьтай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж