Б.Жавхлан: Ирэх сарын 1-нээс ЗГ-ын халамжийг зогсооно

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Ирэх сарын 1-нээс ЗГ-ын халамжийг зогсооно

Б.Жавхлан: Ирэх сарын 1-нээс ЗГ-ын халамжийг зогсооно

Covid-19 халдварын улмаас улс орны эдийн засаг болоод нийгмийн олон салбарт хүндрэл үүсч буй. Хоёр он дамжин үргэлжилж буй цар тахлын улмаас цөөнгүй аж ахуйн нэгж орон тоогоо цомхотгох цаашлаад үйл ажиллагаагаа зогсоож, ард иргэд хоногийн хоолоо залгуулж чадахгүй хэмжээнд хүрсэн нь ч бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хогийн төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн долоон сарын хугацаанд хэрэгжсэн дээрх шийдвэрийн хугацаа дуусахад 19 хоног үлджээ. Тиймээс  халдварын үед авч хэрэгжүүлж буй хөнгөлөлтийн хугацаа  дуусах дөхөж байгаатай холбогдуулан Засгийн газраас эрсдэлийн шинжилгээ хийж байгаа аж.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Долдугаар сарын 1-нээс хойш төсөв санхүүгийн чадамж болон улсын үйлдвэрийн газрууд цаашид хэрхэн хичээж ажиллах, ямар дэглэм үйлчлэх вэ гэдгийг судалж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд үзүүлсэн хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт зэрэг халамжийн чиглэлийн арга хэмжээнүүд бүгд зогсоно. Халдварын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар цогц эрсдэлийн шинжилгээ хийж, цаашид яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой.  Одоогийн нөхцөл байдлыг харахад бидэнд шилжилтийн үе зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Цар тахлын өмнөх суурь руу шууд шилжих боломж байна уу. Эдийн засаг үүнийг даах уу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Гэхдээ ямар түвшинд байх вэ гэдгийг одоо шууд хэлэхэд хараахан эрт байна” гэлээ.

ЦАР ТАХЛЫН ҮЕД ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

  1. Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн 100 мянган төгрөг болгох,
  2. Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна,
  3. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг татвараас чөлөөлөх, 
  4. 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд Албан татвар төлөгчийн хуулийн дагуу тайлангаа гаргасан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол торгуулиас чөлөөлөх,
  5. 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх хүнсний будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, хүнсний буудайн үрийг импортын бараа болон гааль, НӨАТ-ын татвараас, дотооддоо боловсруулсан өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх,
  6. Ипотекийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлд үндэслэн хойшлуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж