"Болор цом"-ыг ЦЕГ-тай хамтран зохион байгуулна | News.MN

"Болор цом"-ыг ЦЕГ-тай хамтран зохион байгуулна

"Болор цом"-ыг ЦЕГ-тай хамтран зохион байгуулна

"Болор цом"-ыг ЦЕГ-тай хамтран зохион байгуулна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг "Болор цом" наадам зургадугаар сарын 19-нд цагдаагийн "Сүлд" чуулгын концертын танхимд болно. Өнөөдөр/2021.06.11/ зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн бага хурал хийлээ.

МУУГЗ Ш.Гүрбазар:

-"Болор цом" гэдэг оюуны, яруу найргийн их наадмыг аль болох үзэгчдэдээ шинэ соргог байдлаар хүргэх гэж манай телевиз хичээж байна. Наадам маань ч сайхан болно.

Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав:

-Олон түмний хүсэн хүлээдэг 38 дахь удаагийн Болор цом наадмыг зохион байгуулах гэж байна. Болор цом гэдэг бол оюун санааны, яруу найргийн, уншигчдын, зохиолчдын, яруу найрагчдын их том баяр цэнгүүн болдог. 2020 онд "Болор цом" наадмыг зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас явагдаагүй. Болор цом бол алгасч, орхиж болохгүй олон түмэнд нэртэй болсон наадам. Энэ жилийн наадмыг Цагдаагийн ерөнхий газар тэр дундаа "Сүлд" чуулгатай хамтран зохион байгуулж байна. Мөн МҮОНРТ хамтран ажиллаж, тэргүүн байрын яруу найрагчид урлаг, оюун санааны их тэнгэр болсон Янжинлхам бурхны асар хүндэтгэлтэй өргөмжлөлийг гардуулдаг. Яруу найргийг зөөлөн хүчний бодлого гэж их ярьдаг. Хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх, үгийн урлагийг хүмүүст хүргэхэд асар том үүрэгтэй оролцдог. Энэ жилийн "Болор цом"-ыг Засгийн газар болон УОК-ын шийдвэрийн дагуу явуулна. "Сүлд" чуулгад зайгаа бариад зохион байгуулна.

Сүлд чуулгын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар:

-2021 он бол онцгой жил. Учир нь цагдаагийн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт, яруу алдарт 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойгоо угтаад цагдаагийн байгууллагаас олон төрлийн арга хэмжээ, ажил зохион байгуулж байгаа. Ялангуяа олон нийт, иргэд рүү чиглэсэн олон ажил төлөвлөсний нэг нь "Болор цом" наадам. Цагдаагийн байгууллагыг төлөөлөөд зургаан яруу найрагч энэ удаагийн наадамд оролцож байгаа.

Монголын зохиолчдын эвлэлийн яруу найргийн төвийн дарга Ж.Баяржаргал:

-Оны эгшиглэнт яруу найрагч тодруулах, оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" уламжлал наадам 2021 оны зургадугаар сарын дундуур болох гэж байна. Түүхэнд тодоор бичигдэн үлдэх байх. Учир нь нэгдүгээрт, халуун зунаар, хоёрдугаарт, цар тахлаас болж их хойшиллоо. Болор цом наадам хамгийн анх 1983 онд ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн санаачлагаар зохион байгуулагдаж байлаа. Түүнээс хойш 38 дахь удаагаа зохиогдох гэж байна. Энэ хугацаанд ардын уран зохиолч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн зэрэг манай нэрт яруу найрагчид гурван удаа түрүүлж байжээ. 2007 онд анх удаагаа хөдөө орон нутагт буюу Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байлаа. Энэ жилийн наадамд 115 яруу найрагч, сонирхогч бүтээлээ ирүүлсэн. Үүнээс 30 яруу найрагч нь шүлгээ уншина. Үүний зургаа нь цагдаагийн байгууллагын алба хаагчид. "Болор цом"-ын гурван эзэн мөн шүлэг, зохиолоо уншина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-11 203.91.115.54

Юу гэсэн үг вэ? Социализмын үед УТТ-ны дэргэд Хэвлэл, утга зохиолыг хянах хороо гэж байсан. Түүнийг сэргээж байгаа хэрэг үү? Жаахан ардач байдлаар шүлгээ уншиж, эрх баригчдыг муулах аяс илрэвэл цагдаа нь дэргэд нь гавтайгаа бэлэн, айн?

Avatar

зочин 2021-06-11 202.21.100.210

Бурханлиг байна гэж яадаг юм болоо Түвдөөр худлаа уншихийг хэлэх үү

Avatar

ху 2021-06-11 202.9.47.16

хуцах шиг гонгинсон хэдэн аохичин хүн малууд тэр заалиин короногооор дүүрчих виии ларуудааа

Avatar

Иргэн 2021-06-11 202.21.104.234

Болор цомоо хойшлуулаачээ, дахиад хичнээн хүнд халдаах гэсэн юм бэ. Зөвхөн өөрсдийгөө, мөнгө, алдар нэр, гавьяа шагнал боддог урлагийнхан. Хүнлэг байгаач, бурханлаг байгаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж