Ван Вэньбинь: У.Хүрэлсүх Хятадын ард түмэнд танил улстөрч

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Ван Вэньбинь: У.Хүрэлсүх Хятадын ард түмэнд танил улстөрч

Ван Вэньбинь: У.Хүрэлсүх Хятадын ард түмэнд танил улстөрч

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өчигдөр /2021.06.10/ болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ.

Хэвлэлийн хурлын үеэр "Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ" гэж асуусан "Синьхуа" агентлагийн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь дараах хариултыг өгчээ.

Тэрбээр “Ноён У.Хүрэлсүх бол Хятадын ард түмэнд танил болсон улстөрч. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Хятад-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эртнээс тууштай дэмжиж ирсэн хүн. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Хятадын талаас баяр хүргэж байна.

Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. Covid-19 өвчин дэгдсэнээс хойш талууд цар тахалтай тэмцэхэд харилцан хүчин чармайлт гаргаж, эерэг үр дүнд хүрсэн. Бид Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гарган илүү хөгжүүлэх чиглэлээр Монгол Улстай үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байна" гэжээ.

Эх сурвалж: http://eg.china-embassy.org/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж