Боловсролын зээлийн төсвөөр хүүхдийн 100 мянгыг олгожээ | News.MN

Боловсролын зээлийн төсвөөр хүүхдийн 100 мянгыг олгожээ

Боловсролын зээлийн төсвөөр хүүхдийн 100 мянгыг олгожээ

Боловсролын зээлийн төсвөөр хүүхдийн 100 мянгыг олгожээ

Боловсрол, шинжлэх ухааны яам төсвөө цахим хэлбэрт шилжүүлж буйтай холбоотойгоор өнөөдөр /2021.6.11/ мэдээлэл хийлээ.


БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:

-“Засгийн газрын "Цахим үндэстэн" хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагыг цахим болгох нь хамгийн том зорилго юм. Боловсролын салбар анх удаа буюу бусад салбараасаа түрүүлж цахимаар төсвөө эхлүүлэх үйл ажиллагаа болж байгаад баяртай байна. Өнөөдөр төрийн албан хаагчийн 50 хувь нь буюу 100,000 орчим төрийн албан хаагч боловсролын салбарт ажилладаг. Нөгөө талаар боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгө нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий зургаан хувьтай тэнцэх хэмжээний буюу 1.7 их наяд төгрөг. Манай салбарт хийгдэж байгаа 300-400 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсад нийт төсвөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 60-70 хувийг эзэлдэг. Тиймээс боловсролын салбарын төсвийн шинэчлэлт нь Монгол Улсын төсвийн шинэчлэлтийн томоохон хэсгийн нэг юм.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТ НИЙТ ОЮУТНУУДЫН 5 ХУВЬД Л ХҮРДЭГ

-Боловсролд зарцуулж байгаа мөнгө сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн мэдлэгт нөлөөлж чаддаггүй. Төрийн өмчит ерөнхий боловсролын 870 сургууль,  1100 цэцэрлэг байна. Тиймээс боловсролын хүртээмж дээр анхаарч ажиллах болно.

Мөн их, дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудаас гомдол, санал ихээр ирж байна. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж болон бусад тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийн асуудал дээр анхаарах зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Боловсролын зээлийн сан санхүүжилтийг өөрчилнө. Нэгдүгээрт гадаадын их дээд сургуульд суралцаж буй 100 гаруй оюутны сургалтын төлбөрт жилд 12-15 тэрбум төгрөг зарцуулагддаг. Ердөө 100 гаруй хүүхдэд зарцуулдаг энэ жишгийг өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа. Боловсролын зээлийн сангийн хүртээмж Монгол Улсад суралцаж буй 147 мянган оюутны таван хувьд л хүрч байгаа. Цаашид зээлийн сангийн төсвийн зарцуулалтыг шударга, ил тод болгохоор ажиллаж байгаа.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТӨСВӨӨР ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА

Боловсролын зээлийн санд жилд 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг ч Covid-19 халдвартай холбоотойгоор эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2021 онд хүүхдийн 100 мянган төгрөгт татагдсан. Ингэснээр 2020-2021 онд батлагдсан төсвийн 11 тэрбум төгрөг нь Боловсролын зээлийн сангаас татагдсан. Ийнхүү санхүүжилт танагдаж,  хөгжлийн бэрхшээлтэй, өндөр онооны тэтгэлгээр суралцдаг болон гадаадад сурдаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийн санхүүжилт хасагдсан.

Гэсэн ч бид буцалтгүй тусламжаар суралцдаг 6000 орчим оюутанд 5.6 тэрбум төгрөг буюу шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж олгохоор болсон. Тэтгэлэг төлөгдөөгүй байгаа оюутнуудад сургуулийн зүгээс ямар нэгэн дарамт үзүүлж, диплом барьцаалахгүй байхыг хүссэн мэдэгдэх хуудсыг явуулсан байгаа.

Мөн өнөөдрөөс Ерөнхий боловсролын сургууль төгсөх 33 мянган хүүхдийн давтлагыг зогсоож байгаа. Энэ жилийн тухайд 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгнө. Энэ жилийн элсэлтийн шалгалт өвөрмөц хэлбэрээр явагдах онцлогтой байгаа. Учир нь нийт хичээлийн 60 орчим хувь нь цахимаар орсон. Тиймээс хөнгөвчилсөн хэлбэрээр шалгалтын агуулгыг боловсруулж, цахим хэлбэрээр орж буй хичээлийн сэдвийн хүрээнд шалгалт авах болно. Энэ жилээс эхлээд мэргэжил сонголт болон сэтгэлзүйн зөвлөгөөг өгч эхэлсэн нь мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийж буй томоохон шинэчлэлтүүдийн нэг юм. Цаашид ЭЕШ-ыг хоёр удаа авахаар болж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин5 2021-06-11 203.91.115.54

Эрх баригчид боловсролын сангаас хүүхдийн 100-г тараачихаад зөрүүлээд Тавантолгойн иргэдэд оногдох хуваарьтай байсан ногдол ашгийг сонгуулиар санал худалдаж авахаар 100, 100-аар нь тараачихсан, мөн үү?

Avatar

ЗОЧИН 2021-06-11 202.9.46.134

ЭНЭМУУ х***а ЧИНЬ ЖИНХНЭН ХӨГИЙН н**ш БАЙЖ ИРГЭД ИХ САЙНЙЙР ТӨСӨӨЛЖ ИТГЭЖ БАЙЛАА ЯМАРЧ ХҮНД БАЙСАН СУРГАЛТЫН ЗЭЭЛИЙГ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ МУЗЕЙ ТЕАТР ЗЭРЭГ ХЭНД Ч ХЭРЭГҮЙ САНХҮҮЖИЛТҮҮДЭЭ ЗОГСОО ЭХЛЭЭД ДАЙНЫ ДАРАА ЯПОНЧУУД ДАРААНЬ СОЛОНГОСУУД ТЭГЭЭД ХЯТАДУУД БҮХ БОЛОМЖОО АШИГЛАН ГАДААДАД ЗАЛУУСАА СУРГАЖ ЗАЛУУС НЬ ЭРГЭЖ ИРЭЭД ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛСЭН БАЙДАГ ДЭЛХИЙ ҮҮНИЙГ МЭДНЭ ДЭЛХИЙН ТОП 20 Д СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН МӨНГИЙГ БОЛ ЗААВАЛ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

иргэн 2021-06-11 202.131.227.82

төсөвтөө суулгаж, цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Монголын ирээдүй болсон хүүхдүүдээсээ 100,000 төгрөг харамлаад яахав дээ. 30 хан ам доллар шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-11 103.229.120.233

МАН д бас нэг популист нэмэгдсэн шүү.Энэ бол боловсролын сайд Энх амгалан гэдэг нөхөр.Саяхан 2настай хүүхэд цэцэрлэгт авахгүй гээд байсан.Өнөөдөр 2 настай хүүхэд авна.Та нар буруу ойлгосон байна гээд авч байх юм.Одоо бол хамгийн хоцрогдсон салбар бол боловсролын салбар боллоо.Ийм тийм шинэтгэл хийлээ гэх.Гэтэл цахимаар сурсан нэртэй мэргэжилтэн төгсөж байх юм.Хүн чагнаж үзээгүй , тариа хийж чадахгүй эмч ,гээд бүх салбарын чанаргүй мэргэжилтэн сүүлийн 2 жил бэлтгэлээ.

Avatar

Зочин 2021-06-11 202.126.89.124

МУИС ийн багш нарын суултыг дэмжиж байна,хамгаалуулах зовлолыг энэ эргуу жонхууруулсан,огцрох хэрэгтэй

Avatar

х***а 2021-06-11 126.35.138.250

тэгээд яадгын адилхан монгол иргэд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж