Мьянмарын арми энэ оны хоёрдугаар сарын 1-нд цэргийн хүчээр төрийн эрх мэдлийг булаан авч, сонгуульд ялсан ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг хорьсон билээ. Түүнээс хойш Аун Сан Су Чиг олон хэрэгт буруутган шалгаж, олон төрлийн ял төлөвлөсөөр байгаа юм.
Тухайлбал, Аун Сан Су Чи хатагтайг бэлэн мөнгө, алт хэлбэрээр авлига авсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутайг нь нотолбол 15 хүртэл жил хорих ял оноох юм. Түүнээс гадна холбооны хэрэгсэл хууль бусаар импортолсон, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирсан зэрэг зургаан хэрэгт түүнийг буруутгаж байгаа аж.
Тэрбээр хоёрдугаар сарын 1-нд гэрийн хорионд орсноосоо хойш олны өмнө гараагүй, дорвитой сураг ч дуулдаагүй билээ. Харин энэ долоо хоногт армийнхан Аун Сан Су Чиг 600 мянган ам.доллар болон долоон гулдмай алт авлига авсан хэмээн мэдэгдсэн байна. Мөн түүний Үндэсний ардчиллын лиг нам газар зарж их мөнгө олсон гэв.
Мөн эдгээрээс өмнө арми Аун Сан Су Чиг төрийн нууцтай холбоотой хууль зөрчсөн хэмээн буруутгаж байв. Тус хэрэгт 14 хүртэл жилээр хорих ял оноодог аж.
Мьянмарын арми өнгөрсөн онд болсон сонгуулийг будлиантай болсон хэмээн үзэж, хоёрдугаар сарын 1-нд төрийн эрх мэдлийг булаан авсан юм. Харин сонгуулийг ажигласан бие даасан ажиглагчид сонгууль эрх чөлөөтэй, шударга болсон бөгөөд Аун Сан Су Чиг улс төрийн шалтгаанаар буруушааж байна хэмээн дүгнэжээ. Мөн Аун Сан Су Чигийн өмгөөлөгч нар дээр дурдсан авлигалын хэргүүдийг үндэслэлгүй худал зүйл хэмээн няцаажээ.
Аун Сан Су Чигийн эсрэг нээсэн хэргүүдийг жагсаан харвал:
- Авлига авсан (15 хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Төрийн нууцтай холбоотой хууль зөрчсөн (14 хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Импорт, экспортын хууль зөрчин холбооны төхөөрөмж авсан (гурав хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Харилцаа холбооны хууль зөрчин холбооны төхөөрөмж авсан (нэг хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Үндэсний гамшгийн тухай хуулийг хоёр удаа зөрчсөн (гурав хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирсан (гурав хүртэл жилээр шоронд хорих ялтай)
Эх сурвалж: BBC
Зочин 2021-06-11 5.181.92.40
NeNeolebirilist geed orildog baagii nar hebiin ajillaj baisan iuldveriin technologiig komunist geed zogsooson ajilchdiig gudamjnii arkhichin bolgoson .
Archaagiu generaluud ni Mig ongotsoo tomriin haygdal geed hoid so nart zarah geed barigdsan. Heden tankaa tomriin haygdal geed urd horshdoo zarsan.
Ingejil zah zeel ardchilal ehelsender kkk
Зочин 2021-06-11 66.181.161.80
Ene zavaan avgain nas ni hurehguindee yanaa buh yaliig ni nemvel 😄😄😄
Зочин 2021-06-11 66.181.161.92
Rohan undesteng ustgahad idevhitei oroltson avgai. Manai Ebiig dur esgesen adrchilagch gesen. Uuruu durdee orjee
Зочин 2021-06-11 202.21.108.12
ГАДААДЫН ГАР ХӨЛ ЭНЭ МУУ ЧАВГАНЦЫГ ШУУД ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ ЬЬ МОНГОЛД ЭЛБЭГДОРЖИЙГ БАС ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ…
Зочин 2021-06-11 192.82.92.112
малнуудаа та нарын хуцаад сууж байгаа чинь ардчилалын ачаар ирсэн юм шүү дээ наад мянмардаа очоод амьдраад үзээч гөлөгнүүдээ
guber 2021-06-11 202.9.40.161
Bolj dee ene hyn dassan gazraa jargana biz
Зочин 2021-06-11 202.55.188.41
Цаазаар авах хэрэгтэй….эсвэл Гуантанимод насаар нь хорих ёстой хүн дээ.бүхэл бүтэн үндэстэнийг геноцид хийсэн шулам….Гитлерээс долоон дор шулам.
Билэг 2021-06-11 192.82.78.85
Улс орныхоо эрхашгийг ингэж л хамгаалах нь зөв. Ардчилал гээд Монгол шиг хамаг баялгаа гадаадын луйварчдад дээрэмдүүлэхгүйн тулд олон сая хүн амтай орон ингэхээс өөр яадаг юм. Зөв байна.
Зочин 2021-06-11 124.158.109.140
Гадаадын гар хөл болсон бол… бүх улс оронд бас эрх ашиг гэдэг юм бий
Лорд 2021-06-11 64.119.19.58
Дарангуйлал тогтсон орон хэцүү юмаа. Худлаа худлаа хэрэг тохоод л хөөрхий хүн будаа.
Эби 2021-06-11 202.21.115.178
элбэгээгийн шүтээн баларчээ
Зочин 2021-06-11 64.119.16.127
бритиш нөхөртэй