ЭМЯ: 1622 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1622 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.11) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, June 10, 2021

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлахыг уриалж байна. Хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу. Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна.

Сүүлийн 24 цагт 10653 хүнд шинжилгээ хийхэд 1622 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 72104 болж нэмэгдлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1100, орон нутагт 491, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд найман хүн нас баржээ. Тодруулбал,

  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 59 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 50 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 44 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 4-нд онош батлагдсан 48 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 4-нд онош батлагдсан 67 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 82 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 9-нд онош батлагдсан 82 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 7-нд онош батлагдсан 56 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад Covid-19-ийн шалтгаант нас баралт 342 болов.

Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг ЭМЯ-наас анхааруулав. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 7498 хүн байгаагаас 4725  нь  биеийн байдал хөнгөн, 2012 нь хүндэвтэр, 623 нь хүнд, 138 нь маш хүнд байна. Маш хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам өсч байна.

Сүүлийн 24 цагт 19512 хүн вакцин хийлгэжээ. Ингэснээр Улаанбаатар хотод 959,984  хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  бол хоёрдугаар тунд 827,433 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 927,441, хоёрдугаар тунд 793,613 хүн хамрагдсан байна. Улсын хэмжээнд 1,887,425 хүн нэгдүгээр тунд, 1,621,046 хүн бүрэн тунд хамрагдсан байна.

Covid-19-ийн халдварын тоо өсч байгаатай холбоотой хөл хорио тогтоохыг дэмжих үү?

54.87%
45.13%
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж