Макроныг алгадсан залуу дөрвөн сар шоронд хоригдоно

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Макроныг алгадсан залуу дөрвөн сар шоронд хоригдоно

Макроныг алгадсан залуу дөрвөн сар шоронд хоригдоно

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг энэ долоо хоногт болсон арга хэмжээний үеэр алгадсан  Дамиен Тарел гэгчид шүүхээс дөрвөн сар хорих ял болон бусад шийтгэлийг оноожээ.

Шүүх хурал энгийн үеийнхээс онцгой хурдан буюу хэрэг болсноос хойш ердөө хоёр хоногийн дотор зохион байгуулагдсан нь энэ. Тэгэхдээ шүүгч 28 настай Тарелийг төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт буруутгасан аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эл хэрэгт дээд тал нь гурван жил хорих, 45000 хүртэлх еврогоор торгох ял оноодог гэнэ.

Холбоотой мэдээ

Видео: Францын Ерөнхийлөгч алгадуулжээ

Видео: Францын Ерөнхийлөгч алгадуулжээ

Харин яллагч нарын зүгээс Тарелийг торгохын оронд 18 сар хорих ял оноох санал дэвшүүлжээ. Харин шүүхээс 18 сарын хорих ялыг дөрвөн сар болгон хөнгөлж, үлдсэн 14 сарыг нь хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлсэн байна. Тиймээс Тарел энэ хоёр жилийн хугацаанд ажил хийж, сэтгэлзүйн сургалтад хамрагдаж, дахин ямар нэг хууль бус хэрэг хийхгүй байх ёстой.

Түүнчлэн Тарел таван жилийн хугацаанд зэвсэг эзэмших, гурван жилийн хугацаанд төрийн алба, хүний эрхтэй холбоотой ажилд орох эрхгүй болжээ.

Тарел хийсэн үйлдлээ улс төрийн шалтгаантай хэмээн мэдүүлсэн юм. Тухайлбал, Тарел Франц улсын ялзарч буй гол шалтгаан нь Ерөнхийлөгч Макрон гэж үзсэн аж. Мөн тийнхүү арга хэмжээний үеэр гэнэдүүлэн алгадах нь Ерөнхийлөгчид үгээ хэлэх ганц арга байсан хэмээжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж