УИХ: У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөнө | News.MN

УИХ: У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөнө

LiveУИХ: У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөнө

УИХ-ын чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулган хуралдаж байна

Posted by News.mn on Thursday, June 10, 2021

15 : 21
2021-6-11

УИХ У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталлаа

чуулганнн

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас бусад гишүүд бүгд дэмжсэн юм.

Мөн У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр тогтож, 11:40 цагт тангараг өргүүлэхээр тогтсон төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын 61 гишүүнээс 47 нь зөвшөөрч 77 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны зургадугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол санал бичгээр гаргасан бол цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэнэ. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана гэж заасан нь Үндсэн хуулийн тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, санал хураалтад 61 гишүүн оролцож 31 гишүүн дэмжиж, 59 хувиар санал дэмжигдсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн баталлаа.

10 : 21
2021-6-11

"Иргэд байгаа газраасаа цахимаар санал өгөх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй"

УИХ-ын чуулган эхэллээ. Чуулганаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлах болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтох асуудлыг хэлэлцэж байна.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн илтгэлийг УИХ-ын гишүүд сонсов.

П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн ээлжит сонгууль нь Covid-19 халдварын хүнд цаг үед зохион байгуулагдсан ч бидэнд шинэ сорилт боллоо. СЕХ хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1.216.246 сонгогчдын олонхийн буюу 823.326 /67.69 хувь/ санал авсан нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн хамт танилцуулж байна” гэв.

Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны /ТББХ/ санал дүгнэлтийг ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Танилцуулгад дурдсанаар “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцэв. Үүний өмнө СЕХ-ноос сонгуулийн дүнг нэгтгэн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь дэмжив. У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр тогтож, 11:45 цагт тангараг өргүүлэхээр тогтов” гэлээ.

Дээрх илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: СЕХ-нд талархмаар байна. Энэ удаагийн зохион байгуулалт сайн байлаа. Улс төрийн соёл талаасаа шинэ соёлийг бий болгосон сонгууль боллоо. Улстөржилт, хэл ам багатай тайван сонгууль  болж өнгөрлөө. Бид цаашид сонгуулийнхаа  хуулиудыг тодорхой хэмжээнд  шинэчлэх шаардлагатай. Зөв сонгуулийг хийх, улстөржилтийг зохистой  түвшинд байлгах, хязгаарлах тал дээр хийх ажил байна. Иргэд оршин суугаа харъяаллыг хамаарахгүйгээр  цахимаар байгаа газраасаа  санал өгдөг болох нь их зөв. Хоёрдугаарт, тогтолцоо тал дээрээ анхаарах хэрэгтэй. Тухайлбал, зохистой сонгуулийн тогтолцоог бий болгох  улс төрийн төлөвшил тал дээр анхаарахгүй бол Монгол Улсын хувьд дөрвөн жилийн циклийг аваад үзэхэд гурван сонгууль болдог. Анхан шатны сонгууль, УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль. Өмнөх орон нутгийн сонгуулийг авч үзэхэд нэг аймагт 1500 хүн нэр дэвших жишээний. 2020 оны УИХ-ын сонгуульд 600 нэр дэвшигч нэр дэвшсэн. Тиймээс сонгуулийг тоог цөөлөх тэр дундаа  анхан шатны сонгуулийг хийх шаардлаггүй. Энэ асуудал дээр хуулийн төсөл боловсруулаад явж байна. СЕХ-оос  сонгуулийн тоог цөөлөхтэй холбогдуулж юу гэж бодож байна вэ?  Цаашид сонгуулийн сурталчилгаанд материал тараахдаа  хүний оролцоогүйгээр цахимжих шаардлагатай гэж харж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

Ялангуяа гадаадад суугаа иргэдийн сонгох эрхийг хангахад цахим сонгууль чухал. Цахим бодлогын байнгын хороонд энэ талаар танилцуулахад ажлын хэсэг гаргаад  уг асуудлыг судалж байна.  Сонгуулийн тоог цөөлөх эсэх асуудлыг  Үндсэн хуулийнхаа зарчмын  хүрээнд шийднэ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Энэ удаагийн сонгууль өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудтай харьцуулахад хэл ам, хэрүүл тэмцэл багатай болж өнгөрлөө. Маш хүнд цаг үед сонгуулийг амжилттай зохион байгуулсан СЕХ-д талархмаар байна. Гэвч жил ирэх тусам сонгуульд оролцох иргэдийн ирц буурч байна. Хаана ч байсан иргэн хурууныхаа хээгээр сонгуулиа өгөх боломжийг судалж үзэх хэрэгтэй. Энэ боломжийг хангавал ирц нэмэгдэнэ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд хүний бөөгнөрлөөс  болгоомжлоод саналаа өгөөгүй гэх дүгнэлтэд хүрсэн. Үүнээс гадна сонгуульд оролцох иргэдийн идэвхийг сайжруулахын тулд олон талын арга хэмжээг авч ажиллана. Хаягийн бүртгэлийн асуудлыг илүүтэй анхаарахгүй бол энэ нь нэгэн төрлийн сонгуульд оролцох боломжийг хааж байна. Гэнэтийн нөхцөл байдал тулсан үед уян хатан нөхцөлд саналаа өгөх нөхцлийг  бүрдүүлэхийн тулд  судалгаа хийнэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Таны дүгнэлтээр бол СЕХ-ны чадавхыг сайжруулах хэрэгтэй гэж хэлж байна. Тэгэхээр яг ямар чадавхыг сайжруулах вэ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэдийн байгаа газраас нь саналаа өгөх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Сонгуулийг эмх цэгцтэй зохион байгуулах нь хууль тогтоомжоос хамаарна. Цаг хугацааны хувьд тулгалгүй эртнээс бэлтгэл ажлыг хангах нь чухал нөлөөтэй. Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой бүртгэлийн асуудлыг  цахимжуулах юм бол иргэд байгаа газраасаа саналаа өгөх боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж дууслаа гэж үзэж байна. Гэсэн хэдий ч сонгуулийн үеэр гарсан зөрчлийн тухай мэдээлэл сонсмоор байна.

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: 

Сонгуулийн зохион байгуулалттай холбоотой 670 гомдол мэдээлэл ирүүлсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь гомдол маргааныг шийдвэрлэх харьяаллыг тодорхой зааж өгсөн. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш зөрчлийн шинжтэй нийт 44 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс 19-ийг нь шийдвэрлэсэн байна.  Цагдаагийн байгууллага үлдсэн зөрчлийг шалгаж байгаа учраас дууссаных нь дараа СЕХ-д ирүүлдэг. Тэр үед нь танд эргэн мэдээлэл өгье.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

СЕХ  сурталчилгааны 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ хамгаалж чадсангүй. Нэр дэвшигч нь халдвар авсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Мөн мэтгэлцээнийг зохион байгуулаагүй. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Хэн хариуцлага хүлээх вэ. Хүүхдүүд хоёр жил цахимаар хичээл хийж байхад гурван  нэр дэвшигчийн  мэтгэлцээнийг зохион байгуулж чадахгүй байгаа нь гутамшиг. Техник технологи хөгжсөн энэ цаг үед татварын мөнгөөр ажилладаг  МҮОНРТ ажлаа хийсэнгүй. Мэтгэлцээнгүй сонгуулийг дахиад хэрхэвч зохион байгуулж болохгүй шүү. Иргэдийн мэдэх эрх гэж бий шүү.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: 

Нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулсны дараа түүнийг төрийн хамгаалалтад авсан. Нэр дэвшигч халдвар авсанд харамсч байна. Ийм нөхцөлд СЕХ хэрхэн ажиллах талаар хуулийн зохицуулалт байхгүй. Иймээс цаашид анхаарч ажиллана. Мэтгэлцээн сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр. Мэтгэлцээнийг зохион байгуулах хуулийн зохицуулалт байхгүй. Энэ удаагийн мэтгэлцээн тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Мэтгэлцээн иргэдийн мэдэх эрх, сонголтод маш их нөлөөтэй гэдэг таны саналтай санал нийлж байна.

14 : 19
2021-6-11

Чуулган: Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын /УИХ/ Тамгын газраас өнөөдөр /2021.06.11/  Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганыг хуралдуулахаар товлосноо зарлав. 

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороог 12:00 цагаас, УИХ-ын чуулганыг 14:00 цагаас хуралдуулахаар товлосон бөгөөд хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т "Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" хэмээн заасан байдаг. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 4 цагийн өмнө 202.131.244.210

Баттулга ерөнхийлагчийн 4 жилийн хугацаа болоогүй байхад яахаараа дараагийн хүн тангараг өргөх болчихвоо уг нь 2021- оны 07-р сарын14 ны өдөр дуусах ёстой 25 хонгийн өмнө буух болж байна энэ хууль зөрчигдөж байгаа юм биш үү? ийм хуулийг гууль болгодог ямар учир шалтгаан байна тайлбар өгөөч өөрсдөө хуулий зөрчөөд байхаар алд түмэн яах билээ.

Avatar

Зочин 2021-06-11 64.119.20.4

Хүрэлсүхийн 2 гол гавьяа;
1. Монголыг сорчлон дээрэмдсэн луйварчдаас үйлдвэр завод, баялагаа буцааж хурааж авав,
2. Хамгийн том луйварчинг Монголчуудын толгой дээрээс авч хаяв,

Avatar

Зочин 2021-06-11 64.119.20.4

МАН 70 хувийн рейтингтэй,
АН 6 хувийн рейтингтэй,
Гуравдагч хүчин 20 хувийн рейтингтэйг ард түмэн хэлж өглөө.

Avatar

Зочин 2021-06-11 122.201.22.66

УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол яахын?Нийт иргэдээс сонгогдсон байхад нэг жалганаас сонгогдсон нь татгалзах боломж байна уу?

Avatar

Зочин 2021-06-11 103.212.119.207

Монголын бүх дарга цэрэг нар, хятадын хамааралтай байсан цагт ард түмэнд мянган Хүрэлсүх сонгоод ч нэмэргүй. Хятадаас хүүтэй мөнгө зээлчихсэн, түүнийг нь байнга ард түмэн хүүгийн хүүтэй хамт төлнө. Иймд хятадаас эрс татгалзаж, хятадын хилээр худалдаа наймаа хийхгүй амьдарч байх ёстойг сана. Хятадын эсрэг мөнгө хүүлэлтийг таслах гарцыг хаах хэрэгтэй.

Avatar

Өвөг 2021-06-11 202.9.46.2

За яахавдээ, заяаг минь заавал эд залах юм биздээ, алт хаягдав ч хүрэлээс үнэтэй, сэлэм хуучравч сүхнээс иртэй гэдэгдээ

Avatar

Зочин 2021-06-11 103.212.119.207

Энэ бол жинхэнэ сонгууль биш. 1 сая 200 мянган хүн огтсанал өгөөгүй юм шүү. Ахин сонгууль яг одоо хийсэн ч Хүрэлсүх сонгогдохгүй.

Avatar

НАМДАА ХАЙРТАЙ ГИШҮҮН 2021-06-11 59.153.112.71

МАНЫГ ДЭМЖДЭГГҮЙ МОНГОЛЧУУУДЫГ ТАГНУУЛ, ЦАГДААГААР САЙН ШАЛГААД ХОРИХЫГ ХОРИО, Я ӨГӨӨД, БОЛОХГҮЙ БОЛ УСТГАСАН ДЭЭР. НЭ СҮМ ХИЙДҮҮДИЙГ Ч ГЭСЭН ШАТАА, ТЭР ТЭНГЭГ ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨГ НЬ БУУЛГААД ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХӨШӨӨГ АМВДАД НЬ БОСГОЁ. БҮХ ХУВИЙН ӨМЧИЙГ ХУРАА, МАШИНГҮЙ БОЛГО,, ЗӨВХӨН САЙД ГИШҮҮД УНАЖ БАЙГ.

Avatar

Зочин 2021-06-11 66.181.181.187

Дахиад 14 хоног самруулах нь дээ,за яахав жонхууг салгаж өгсөн ард түмэндээ баярлалаа

Avatar

Irgen 2021-06-11 202.126.90.26

Erguu piizduu. Iim ch teneg holduu bolovsrolgui eronhiilogchtoi boloh gej . Yadaj deed surguuli tugssun hun bolgomoor yum uher Mongolchuud . Hohinee hohino Zaya chin ter malnuud

Avatar

Зочин хэлсэн харагдаж байна худлаа 2021-06-11 192.82.77.50

Яалтчүгүй Уонхууг зхйлуулсан нь гавьяа. Гэхдээ тэр байнга отож байгаатүүнийг бүр зайлууллаагүй цагт иар байх боломгүй. Хюул сүүдэр мэт дагаж байна.

Avatar

зочин 2021-06-11 103.212.116.154

Ард түмэн хэнд итгэхээ мэдэх юмаа. Ухаантай шүү.

Avatar

Хүрэлсүх 2017 оноос хойш Миеэгээс ямар ч ялгаагүй болсон доо. 2021-06-11 192.82.75.151

Монголчууд 3 цагийн өмнө 64.119.20.4

Манай Монголын заяа ч их юмаа,
Хүрэлсүхийн 2 гол гавьяа;
1. Монголыг сорчлон дээрэмдсэн хулгайчуудаас юмаа буцааж хурааж авлаа,
2. Монголчуудын толгой дээр гарчихсан байсан “аймшгийг” авч хаялаа,
Эдгээр нь бараг Ардын хувьсгалаас дутахгүй түүхэн том үйл явдал юм даа ЧИ ДУТУУ ДҮГНЭЖЭЭ.

Avatar

bold o 2021-06-11 125.181.188.116

yaene muuhai tsaraig bainga harj 6 jiig barna daa Mogolchuud mini…tugjl Hurelsuh tenegeer 6jil udirduulna geheer aimaaraa Battulgiin 4 jiliig chuu ai gej barsan yumsan,,,zaya haysan yum ve,,,,

Avatar

Зочин 2021-06-11 122.201.21.65

МАНгас МАНгууль гэдэг жүжиг тавьж Монголын ард түмнийг басамжиллааа…

Avatar

Зочин 2021-06-11 43.242.243.148

ард түмэн туйлдлаа!!!

Avatar

Зочин 2021-06-11 43.242.243.148

шоронжилтыг халж хүнлэг энэрэнгүй шүүгчдийг дэмжээрэй. ард түмэн амаараа шороо үмхлээ

Avatar

Зочин 2021-06-11 124.158.107.35

за тэгээд бөгсөнд арчих зай үлдээгээрэй

Avatar

Зочин 2021-06-11 202.126.90.104

Алтанхуяг босоо жонхуу намбарван мэт нь дэвшээгүй болохоор хэл амгүй сонгууль боллоо.Цаашид элдэвийн тэнэгүүд,хогнуудыг дэвшүүлэхгүй босгоо өндөрсгөх хэрэгтэй.

Avatar

БЯТААН ГАНБАА 2021-06-11 192.82.92.65

АН бүлгээ очиж очиж Бятаан Ганбаагаар удирдуулахаар яаж хол явах вэ дээ. Тэр асууж байгаа асуултыг нь хар даа. Их хурал дээр үг хэлэх бүрд нь өмнөөс нь ичих юм

Avatar

Зочин 2021-06-11 122.201.22.186

Элбэгдорж, Миеэ Энхболд нарын МАНАН-г нураасан нь Хүрэлсүхийг ерөнхийлөгчөөр сонгоход хангалттай үндэслэл. Түүнээс өөр хэн ч аймшигтай 2 мангасыг зайлуулж чадахгүй байлаа. Олон юм бичихээ болчих Элбэгдорж, Энхболд нарын троллуудаа.

Avatar

иргэн 2021-06-11 112.72.8.142

Энэ Алтанхуяг моголын төрд ямар гавъяа байгуулсан хүн бэ? Албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж хүргэн хүүхэн ойр тойрныхон нь баахан шүүх шорон болсон биз дээ. Түүх мартагдах болоогүй баймаар. Нөгөө талаар АН -ыг жинхэнэ самрана гээч болоод байгаа юм биш үү

Avatar

Зочин 2021-06-11 203.23.49.77

Нийт сонгогчдын 50 хувь хүрсэн юмуу. 1,2 сая хүн саналаа өгсөн гэсэн 3,3 сая хүн амтай биш билүү.

Avatar

ХХХ 2021-06-11 112.72.8.142

Сонгуулийн насны хүн л саналаа өндөг байхгүй юу

Avatar

Зочин 2021-06-11 103.212.119.207

Сонгуулийн насны 2.5 сая хүн бий.

Avatar

Зочин 2021-06-11 66.181.161.118

алтанхуягийг дахиж бүү сонгоосой хар масс

Avatar

Зочин 2021-06-11 103.212.118.104

MAN hiatadaas sanhuujigddeg Mongolyg tsulmudug hulgaichid!!!

Avatar

Зочин 2021-06-11 202.126.89.149

МАН БҮХ ТӨРИЙН ЭРХЭНД СУУЖ БОЛЖ БҮТСЭН ЮМГҮЙ , ХИЙЖ ГАВИСАН ЮМГҮЙ, ӨРНӨЖ БҮТЭЭСЭН ОЛИГТОЙ ЮМГҮЙ, УНТААА ҮХМЭЛ , ХАМАГ ЮМС НЬ УРСГАЛААРАА ОН ЖИЛҮҮҮД АЙСУЙ……….

Avatar

Isee 2021-06-11 150.129.142.220

Сүгсэлзүүр юу ч хийж мэднэ шүү. Сайн л зөвлөхүүд авахгүй бол..!!!

Avatar

Irgen 2021-06-11 202.126.89.136

Ene altanhuyag odoo boliosoi dahij neeree songoj bolohgui hun bna da

Avatar

Зочин 2021-06-11 64.119.20.4

Огт болохгүй

Avatar

Зочин 2021-06-11 202.179.21.202

Х.Алтанхуяг 30 жилийн хугацаанд төлөвшсөнгүй. Дахин хэзээч УИХ-ын гишүүнээр сонгогдохгүй нь тодорхой болжээ. Түүнийг огцруулах Эрдэнэтийн сонгогчдын саналыг дэмжиж байна.

Avatar

Монголчууд 2021-06-11 64.119.20.4

Манай Монголын заяа ч их юмаа,
Хүрэлсүхийн 2 гол гавьяа;
1. Монголыг сорчлон дээрэмдсэн хулгайчуудаас юмаа буцааж хурааж авлаа,
2. Монголчуудын толгой дээр гарчихсан байсан “аймшгийг” авч хаялаа,
Эдгээр нь бараг Ардын хувьсгалаас дутахгүй түүхэн том үйл явдал юм даа

Avatar

Зочин 2021-06-11 103.212.118.104

Монголчуудын толгой дээр ганц л нам байсан, 100 жил- МАН. Хувалз, хачиг, бөөс хуурсаар бүрдсэн нам!

Avatar

зочин 2021-06-11 192.82.81.70

Сонгууль бүрээр багш нарын цалин танагдах эсвэл олгогдохгүй удаашрах юм аа Цалингаа авмаар бна аа Цалингаа авъя

Avatar

Зочин 2021-06-11 192.82.77.11

Д.Энхбат гуайд зориуд вирус халдаасан. Шууд дайсагналцах хэрэгтэй. Улс төрийг амь насаараа хамгаална.

Avatar

Зочин 2021-06-11 192.82.77.11

Д.Энхбат нэр дэвшигчид албаар вирус халдаасан шүү. Энэ бол шууд улс төрийн дайсагнал байсан. Хятадын эсвэл МАН-ын аль нэгнийхэн үйлдэл. Хүрэлсүгийг дэмжихгүй. Ахиж жагсаал хийж сүгийг зайлуул.

Avatar

Songogch 2021-06-11 98.38.70.63

Tamgiin gazriin dargad huulich Batjaviig taxi all zugeer dee

Avatar

Mash zuv 2021-06-11 103.50.207.150

Kovidyn uied hurdan ajildaa oroh zuv shuu

Avatar

Зочин 2021-06-11 192.82.88.200

Монголчууд бас азтай улс юм шүү. Яг энэ үед ийм эр хүнийг Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөр сонголоо шүү дээ. Юутай их аз вэ.

Avatar

Зочин 2021-06-11 103.212.119.207

Юу ч болоогүй байхад аз яриад шаачихдаг эргүү хүүр вэ. Эсвэл их азгүй хүүр байна.

Avatar

Зочин 2021-06-11 202.21.109.111

Зайлцгаа ха ха

Avatar

Sergln 2021-06-11 185.220.101.203

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк болио

Avatar

Зочин 2021-06-11 192.82.92.65

Мэдрэлээ үзүүл. Тэнэг юм уу хаашаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж