Жүдо ДАШТ: Монгол Улс багийн дүнгээр 15-р байрт явж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Монгол Улс багийн дүнгээр 15-р байрт явж байна

Жүдо ДАШТ: Монгол Улс багийн дүнгээр 15-р байрт явж байна

Унгар улсад зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий зургаадахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.06.11/ явагдана. Энэ өдөр эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг-ын жингийн барилдаанууд зохион байгуулагдах бөгөөд Монголоос Б.Гончигсүрэн, МУГТ Л.Отгонбаатар, Б.Эрдэнэт-Од нар зодоглох болно.

  • Эрэгтэй -100 кг:

Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Грекийн Георгис Маллиаропулостой учраа таарсан бол МУГТ Л.Отгонбаатар эхний тойрогтоо Антон Савицкийтай барилдах болно.

  • Эмэгтэй -78 кг:

Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо Германы Анна Мариа Вагнертай учраа таарчээ.

Өчигдөр -90 кг-ын жинд зодоглосон Г.Алтанбагана А хэсгийн аваргын төлөө Испанийн Николоз Шеразадишвилитай барилдаж ялагдал хүлээснээр дагах барилдаан хийх эрхтэй болсон. Дагах барилдаанд тэрбээр Маврикий улсын тамирчин Реми Фьюлитийг ялж, улмаар хүрэл медалийн төлөө Унгарын Кристиан Тоттой барилдсан боловч ялагдал хүлээн, шагналт тавдугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.  Мөн -70 кг-ын жинд Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Өмнөд Солонгосын Ким Сиёонд ялагджээ.

Өчигдрийн медальтнууд:

Эрэгтэй -90 кг

  • Алтан медаль – Николоз Шеразадишвили (Испани)
  • Мөнгөн медаль – Давлат Бобонов (Узбекистан)
  • Хүрэл медаль – Кристиан Тот (Унгар)
  • Хүрэл медаль – Маркус Ныман (Швед)

Эмэгтэй -70 кг

  • Алтан медаль – Барбара Матич (Хорват)
  • Мөнгөн медаль – Йоко Оно (Япон)
  • Хүрэл медаль – Санне Ван Дик (Нидерланд)
  • Хүрэл медаль – Михаэла Поллерес (Австри)

Таван өдрийн дараах байдлаар багийн дүнгээр Япон улс гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол тэдний араас Испани, Гүрж, Орос, Франц улсууд удаалж байна. Харин Монгол Улс хоёр хүрэл медаль, нэг шагналт тавдугаар байр, гурван шагналт долдугаар байр хүртсэн амжилтаараа 15-р байранд явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж