ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 33 рашаан, сувилал

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 33 рашаан, сувилал

ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 33 рашаан, сувилал

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх сувиллын жагсаалт гарчээ. Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг болсон.

Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно. Энэхүү хөнгөлөлтийн тухайд эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой аж. Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Холбогдох дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын хууль, сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн байх зэрэг үндсэн шалгуурыг харгалзаж гэрээ хийгддэг байна.

2021 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ 33 РАШААН СУВИЛАЛ:

  1. Оргил рашаан сувилал- Хан-Уул дүүрэг, 15-р хороо
  2. ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сувилал – Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам
  3. Багануур сувилал – Багануур дүүрэг, 3-р хороо, Нацагдоржийн гудамж
  4. Аксу рашаан, сувилал – Баян-Өлгий аймаг
  5. Шаргалжуут рашаан, сувилал – Баянхонгор аймаг
  6. Баян-Ундарга Зэндмэнь рашаан, сувилал – Баянхонгор аймаг
  7. Бигэр шимт элс сувилал – Говь-Алтай аймаг
  8. Нар элс сувилал – Говь-Алтай аймаг
  9. Оюут сувилал –Дархан-Уул аймаг
  10. Үе залгамжлагч элит сувилал – Завхан аймаг
  11. Эльма хужирт рашаан, сувилал – Өвөрхангай аймаг
  12. Ар үр рашаан, сувилал – Өмнөговь аймаг
  13. Задгай цагаан рашаан, сувилал – Төв аймаг
  14. Булагтай сувилал – Төв аймаг
  15. Чингэсийн гурван нуур – Хэнтий аймаг
  16. Дархан оточ аварга – Хэнтий аймаг
  17. Ар жанчивлан рашаан, сувилал – Төв аймаг
  18. Ариун лотус сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо
  19. АШУҮИС-ийн сувилал – Төв аймаг
  20. Далд засал сувилал – Гацууртын шар хоолой
  21. Өнө энх сувилал – Баянгол дүүрэг, 14-р хороо
  22. Сиси хатан “Арга билэг” – Төв аймаг
  23. Сувд сувилал – Архангай аймаг
  24. Энх саран – Сонгинохайрхан дүүрэг
  25. Эрхэс сувилал – Сүхбаатар дүүрэг, Бэлх
  26. Ээлтэй оточ сувилал – Баянзүрх дүүрэг, 15-р хороо
  27. СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газар – Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа
  28. Жаргалан сувилал – Сэлэнгэ аймаг
  29. Жинст сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо
  30. Интенсэвкаре сувилал – Гавьжийн шанд
  31. Төгөл сувилал – Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаа
  32. Эм жи жи сувилал – Төв аймаг
  33. Хайрын билэг-2 сувилал – Төв аймаг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж