Автомашин өнхөрч таван настай хүүхдийг дайрч хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Автомашин өнхөрч таван настай хүүхдийг дайрч хөнөөжээ

Автомашин өнхөрч таван настай хүүхдийг дайрч хөнөөжээ

Төв аймагт суудлын автомашин өнхөрч, таван настай хүүхэд амиа алдсан ноцтой осол өчигдөр гарчээ. Автомашины тоормос ажиллагаагүй болсноос осол гарсан гэх мэдээлэл байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр одоогоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Сүүлийн дөрөв хоногт /2021.06.07-10/ зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдсаны дөрөв нь хүүхэд байна. Мөн орон нутагт нийслэлд 23, орон нутагт  зургаан хүн гэмтжээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-ес,
  • Автомашин унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн-нэг,
  • Автомашин мотоциклтой мөргөлдсөн-нэг,
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-найм,
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-хоёр  осол тус тус бүртгэгдсэн.

Орон нутагт:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-хоёр,
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр -хоёр хүн тус тус гэмтсэн.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 90, Орон нутагт 49, Улсын хэмжээнд 139 зөрчлийг тус тус илрүүлж хариуцлага тооцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж