Улаанбаатар хотод өнөөдөр /2021.6.11/ явуулын 12, суурин 42 цэгт 99 багийн 525 эмч, ажилтан ажиллаж, 6589 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Харин өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 836, хоёрдугаар тунд 6115, нийт 6951 иргэнийг вакцинд хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 959.773 нь нэгдүгээр тунд, 86.8 хувь буюу 827.351 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Холбоотой мэдээ