Poland Open: Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ | News.MN

Poland Open: Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ

Poland Open: Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ

Poland Open: Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ

Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа Варшавд болж буй Poland Open тэмцээнд 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн Нур-Султан-2019 ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагдаж, үзүүрлэлээ. Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа дахин үзүүрлэж, хошой медальтан болов.

Э.Сумъяа нь "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгө, "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн тамирчин билээ.

Сонирхуулахад, өнөөдөр/2021.06.11/ Монгол улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд хүч үзнэ. Сугалааг барилдах өдрийн өглөө жин үзэлтийн дараа хийж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-11 43.242.243.186

Жаахан хулхи тэмцээн уу, угуй юу, нэг л хунтэй барилдаад байдаг, орос манай 2 л орсон юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж