Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа Варшавд болж буй Poland Open тэмцээнд 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн Нур-Султан-2019 ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагдаж, үзүүрлэлээ. Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа дахин үзүүрлэж, хошой медальтан болов.
Э.Сумъяа нь "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгө, "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн тамирчин билээ.
Сонирхуулахад, өнөөдөр/2021.06.11/ Монгол улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд хүч үзнэ. Сугалааг барилдах өдрийн өглөө жин үзэлтийн дараа хийж байгаа юм.
Холбоотой мэдээ