Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид үерт автсан айлуудыг нүүлгэн шилжүүлсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Мандал суманд өчигдөр /2021.06.10/дөрвөн айл усанд автаж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Тус аймгийн Баянгол сумын нутаг, Хараа гол үерлэж, малчин А-гийнх үерт автсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 10:25 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Онцгой байдлын алба хаагчид хоёр насанд хүрсэн иргэн, дөрвөн хүүхдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Мөн Хараа, Ерөө голд үерт боогдсон таван айлын 20 иргэнийг аварч, нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайлбал, Хараа голын үерт боогдсон иргэн Т, Г, Т нарын гэр бүлийн найман том хүн, зургаан хүүхэд, 374 бог мал, гурван гэрийг аюулгүй газарт нүүлгэсэн бол Хараа голд үерт боогдсон нэг айлын дөрвөн гишүүн, 500 бог, 30 бод малыг голоор гатлуулжээ. Ойрын өдрүүдэд гол усны үерийн түвшин нэмэгдэж, орон нутагт айл өрхүүд усанд автах, нийслэлд автозам, гудамж талбай үерлээд байгаа юм.
Холбоотой мэдээ