В.Путин: У.Хүрэлсүх таны нэр хүнд өндөр байгааг сонгууль харууллаа

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

В.Путин: У.Хүрэлсүх таны нэр хүнд өндөр байгааг сонгууль харууллаа

В.Путин: У.Хүрэлсүх таны нэр хүнд өндөр байгааг сонгууль харууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, захидал илгээсэн тухай Кремлийн албан ёсны вэбсайтад мэдээлжээ.

Баярын захидалд “Таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг сонгуулийн үр дүн батлан харууллаа. Төрийн тэргүүнийхээ хувьд та Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн ажиллана гэдэгт би итгэлтэй байна” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүх 823,326 саналаар буюу нийт сонгогчдын 67.76 хувийн саналаар ялалт байгуулаад байгаа билээ. Цар тахлын үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх сонгуулиудаас бага буюу 59.35 хувьтай байв. Мөн Монгол Улс анх удаа зургаан жилийн бүрэн эрхийн хугацаанд ажиллах Ерөнхийлөгчөө сонголоо.

Эх сурвалж: Kremlin.ru

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж