Ньюс хөтөч: Ерөнхийлөгчийн сонгуулийн мониторингийн дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ерөнхийлөгчийн сонгуулийн мониторингийн дүнг танилцуулна

Ньюс хөтөч: Ерөнхийлөгчийн сонгуулийн мониторингийн дүнг танилцуулна
Ньюс агентлаг өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.

11:00 ЦАГТ
“Болор цом” яруу найргийн наадам 38 дахь жилдээ болох гэж байна. Монголын зохиолчдын эвлэл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй “Болор цом” наадмын хэвлэлийн хурал  “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд болно. Тус хуралд МЗЭ болон ЦЕГ, МҮОНТ-ийн удирдлагууд оролцоно. Холбогдох утас: 89998988, 80060607
-Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ.
12.00 ЦАГТ
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнг танилцуулах хэвлэлийн хурал болно. Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад (1) Хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) Сонгуулийн сурталчилгааны үеийн фэйсбүүк дэх хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний хэрэгжилтийн мониторинг, (5) санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн чиглэлүүдээр мониторинг хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хурлаар сүлжээний гишүүн байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр хийсэн мониторингийн дүнг танилцуулна.
Хэвлэлийн хурал Нээлттэй Нийгэм Форумын байранд болно.
-"Илүү их уншъя" уриатайгаар 29 дэх удаагийн номын баяр  Сүхбаатарын талбайд "болно. Номын баяр зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд болох юм.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААН:
  • Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах,шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж