Дэлхийн хэвлэлүүд Монголын сонгуулийг онцлов

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Дэлхийн хэвлэлүүд Монголын сонгуулийг онцлов

Дэлхийн хэвлэлүүд Монголын сонгуулийг онцлов

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлжээ. Эдгээр мэдээллийг нэгтэн та бүхэнд хүргэе.


AFP: “НУДАРГА” ХОЧИТ ЭКС ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОВ

Францын нийслэл Парис хотноо төвтэй, 200 орчим жилийн түүхт дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын нэг “Agence France Presse” (AFP) Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “Нударга” хочит экс Ерөнхий сайд Ерөнхийлөгч болов” хэмээх гарчигтайгаар мэдээллэжээ. Учир нь МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг 2012 онд нэгэн УИХ-ын гишүүнийг зодсоныхоо дараа “нударга” хочтой болсон хэмээн онцолсон байна. Түүнчлэн У. Хүрэлсүх нь ОХУ-ын Ерөнхийлөгчийг дуурайж авхуулсан гэрэл зургуудаараа алдартай хэмээжээ. Гэхдээ шинэхэн Ерөнхийлөгчийг сүүлийн жилүүдэд биеийн хүч чадал, түрэмгий зангаараа бахархах “мачо” имижээсээ салах гэж хичээж буй гэж бичсэн байна.


XINHUA: У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛСНАА  ЗАРЛАЛАА

Хятадын төрийн өмчит Синьхуа агентлаг "У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа  зарлалаа" хэмээн Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийг мэдээллийг дамжуулжээ. Тус агентлагийн мэдээнд, У.Хүрэлсүх урьдчилсан дүнгээр 65 хувийн санал авч, ялалтаа зарлахдаа хэлсэн үгийг, мөн ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын “Монголчуудын сонголт мэргэн байж, Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн хэлсэнийг онцолсон байна.


FRANCE 24: ЭКС ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

Францын "France 24" мэдээллийн сайтад дээрх гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Уг мэдээлэлд, одоогийн Ерөнхийлөгч, самбо бөхийг дэлхийн аварга, популист улс төрч, бизнесмэн Х. Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсныг онцлоод сонгуульд ялалт байгуулсан У. Хүрэлсүхийн "Монгол ахан дүүстээ чин зүрхнээсээ баярлалаа" хэмээн хэлснийг нь дурьджээ. Мөн Монгол Улсын цар тахлын нөхцөл байдлыг бичсэн байна.


ANADOLU AGENCY: МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ДАРААХ АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИА ХИЙЛЭЭ

Туркийн 100 жилийн түүхт “Anadolu Agency” агентлаг  "Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч дахин сонгогдох эрхгүйгээр зургаан жилийн хугацаанд  төрийн тэргүүнээр ажиллахаар шинэчилсэн билээ.Үүний дагуу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон. Монгол Улс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах анхны сонгуулиа хийлээ. Сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхийн хувьд 2017 оноос Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард цар тахлын үеийн эсэргүүцэлтэй тулгаран огцорсон билээ" хэмээн онцолжээ.


REUTERS: МОНГОЛЧУУД ЦАР ТАХЛЫГ ҮЛ ХАЙХРАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ СОНГОВ

“Reuters” агентлаг мөн л Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгогдох эрхгүй болсныг дурджээ. Мөн нэр дэвшигч С.Эрдэнийн "Хэрвээ чи МАН-ын гишүүн биш бол, хэрвээ чи эрх баригч намтай ямар нэг холбоо хамааралгүй бол чи өөрийн сонгосон ажлаа хийх, сонгосон мэргэжлээрээ суралцаж, сонгосон газраа амьдарч чадахгүйд хүрч байна" гэж хэлснийг онцолсон байна. Түүнчлэн тус агентлаг “Монгол Улс цар тахлын дэгдэлтийг үл хайхран шинэ Ерөнхийлөгчөө сонгов” гэсэн өөр нэгэн мэдээг нийтэлжээ.


THE DIPLOMAT: У.ХҮРЭЛСҮХ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

Вашингтон хотод төвтэй “The Diplomat” сэтгүүлийн нийтлэлдМонгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх ардчилсан хувьсгал ялснаас хойших 30 жилийн хугацаан дахь хамгийн том ялалтыг байгууллаа” хэмээн онцолжээ. Мөн Монгол Улсад сонгуулийн ирц улам буурсаар байгааг дурдсан байна. Түүнчлэн “Энэ сонгууль Монголын улс төр дэх үймээн самуунтай зургаан сарыг цэглэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард цар тахлын эсрэг явуулж буй арга хэмжээнүүийг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжиж, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцроход хүргэсэн" хэмээжээ. Мөн У.Хүрэлсүхийг тухайн үед хариуцлага хүлээхээс илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших сонирхолтой байна гэсэн таамаг гарч байсан тухай бичсэн байна. Мөн нэр дэвшигч Д.Энхбатын шинжилгээний хариу эерэг гарч, эмнэлэгт хэвтсэний улмаас сонгуулийн өмнөх өдөр явуулахаар товлоод байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цуцлагдсан талаар дурджээ. Уг нийтлэлд “МАН парламентад олонхийн суудал эзэлж буй давуу талаа ашиглан Ерөнхийлөгчийг нэг удаа сонгох тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд дахин өрсөлдөх эрхийг хязгаарласан. Х.Баттулгын хувьд уг өөрчлөлтийг хийхэд зүгээр хараад суугаагүй юм. Тэрбээр МАН-ыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, цэрэг, армитай холбоотой гэсэн үндэслэлээр тараах оролдлого хийсэн” гэж бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж